Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

    06/27/2026

    Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

    06/27/2026

    Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

    06/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаанаар найман асуудлыг хэлэлцлээ
Мэдээ

Аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаанаар найман асуудлыг хэлэлцлээ

Эрхэм админBy Эрхэм админ09/13/2022Updated:11/30/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаанаар Орхон аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, орлогын гүйцэтгэлийг 80 тэрбум төгрөгөөр, зарлагын гүйцэтгэлийг 61,2 тэрбум төгрөгөөр, төсвийн хэмнэлтийг 8 тэрбум төгрөгөөр, давсан орлогыг 10,7 тэрбум төгрөгөөр баталлаа. Тус хуралдаанаар нэршил өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, 2022 онд бүрэн хийгдэх боломжгүй зарим төсөл арга хэмжээний санхүүжилтийг бууруулан өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн болзошгүй аваарын зардлыг 800 сая төгрөгөөр нэмэгдүүлж баталлаа. Эрдэнэт сангийн орлогоос 2022 онд санхүүжих хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн жагсаалтад өөрчлөлт оруулж орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих ажилд 4,3 тэрбум төгрөг, “Метлл таун” 40 айлын орон сууцны барилгуудын гадна дулаан хангамжийн инженерийн шугамын ажлын төлбөрийг төлөх зардалд 367,8 сая төгрөг зарцуулахаар төлөвлөлөө.

Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд нийгмийн халамжийн 72 төрлийн үйлчилгээний 80 хувийг цахимжуулах, шинээр 8 цэцэрлэгт 2 ээлжийн багш ажиллуулах, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг оношилгоонд хамрагдах нөхцөлийг сайжруулж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, БОЭТ-ийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэд орон нутагтаа эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах, “Залуу зохион бүтээгчдийн төв байгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк барих, “Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр” боловсруулах зэрэг 8 бүлэг 33 зорилт, 180 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусган баталлаа.

Орон нутгийн өмчид бүртгэлтэй “Нийцэл” ӨЭМТ-ийн хуучин байр, “Энхжих мандарваа” ӨЭМТ-ийн хуучин байр, Их залуу, Яргуйт багийн байр, Мөнхсүндрэл ӨЭМТ-ийн 2-р байр, Малчин багийн байр зэрэг найман байршилд дахин төлөвлөлт хийж, орон сууцны барилга барих, Мөнхсүндрэл ӨЭМТ-ийн 1-р байр, Говил багийн хуучин барилга, 8 байгууллагын 24 тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.

Орхон аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө /2022-2037/-г аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаанаар хэлэлцэж, дахин боловсруулах, шаардлагатай гэж үзэн хойшлууллаа. Холбогдох судалгаа, тайланг гарган аймгийн ИТХ-ын Ээлжит XII хуралдаанаар хэлэлцүүлэх үүргийг Орхон аймгийн ГХБХБГ-т өглөө.

Орхон ИТХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026

Экс тэргүүн охин Б.Намууны “хөх”унжжээ

06/27/2026

УИХ-ын “дуугүй” гишүүдийн нэг З.Замира манай дуранд

06/27/2026

Thunder Z, А.Адьяасүрэн хоёр учир ургуулсан уу?

06/26/2026

Дээлгүй төрхөөрөө төрийн ордонд үзэгдсэн Б.Батцэцэг сайд

06/26/2026

Төрсөн хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО

06/26/2026

Хүн дайрч хөнөөсөн Өвөрхангай аймгийн ЗД асан А.Ишдоржийг цагаатгасан хахуулийн хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

06/26/2026

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Мөнхбаатар хамгийн өндөр цалинтай төрийн өмчит компаниудын захирлуудын нэгээр тодорлоо

06/26/2026

ALAGAA&NYAMKA-ийн Дэрмээ жимбийтэл туржээ

06/26/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.