Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Интерполоор хайж байсан эмэгтэйг цагаатгасан магадлалыг хүчингүй болголоо
Гэмт хэрэг

Интерполоор хайж байсан эмэгтэйг цагаатгасан магадлалыг хүчингүй болголоо

Эрхэм админBy Эрхэм админ12/08/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Мансууруулах бодис бусдад борлуулсан хэрэгт холбогдсон Ц.Одцацрал гэх эмэгтэйг цар тахлын хөл хориотой, хил хаалттай байх үед Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполынхон Испаниас баривчлан манай улсад шилжүүлэн өгч байсан билээ.

Түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх өчигдөр прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Эл эмэгтэйд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн есдүгээр сард хэлэлцээд цагаатгасан юм.

 

Ц.Одцацралыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдах хэргийг зохион байгуулж, 2018 оны дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг, 23 дугаар сургуулийн баруун талын орон сууцад уг бодисоо хадгалж, Ё.Хулан гэх залууд олон сая төгрөгөөр худалдсан. Төлбөрөө тус дүүргийн нутаг дахь “Наран гуаша” салоны гадаа бэлнээр авсан хэмээн буруутгасан. НПГ-аас Ц.Одцацралд Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг энэ оны долдугаар сарын 6-нд хэлэлцээд нээлттэй хорих ангид хоёр жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлээд байсныг давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгасан юм.

Харин Улсын дээд шүүх уг хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулж, цагаатгасан магадлалыг хүчингүй болгосноор Ц.Одцацралыг ШШГЕГ-ын харьяа хорих ангид өчигдөр хүргэжээ. Өөрөөр хэлбэл, түүний мансууруулах бодис хадгалсан гэдэг үйлдлийг нь хүчингүй болгож, борлуулсан гэм буруутайд тооцон, хоёр жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.