Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УГТЭ-ийн мэс засал, мэдрэл, зүрх судасны төрөлжсөн баг БАЯН-ӨЛГИЙ, ЗАВХАН аймгуудад ажиллаж байна
Мэдээ

УГТЭ-ийн мэс засал, мэдрэл, зүрх судасны төрөлжсөн баг БАЯН-ӨЛГИЙ, ЗАВХАН аймгуудад ажиллаж байна

Эрхэм админBy Эрхэм админ10/13/2022Updated:12/12/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл Мэндийн Сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор төв эмнэлгүүд  орон нутгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТөвүүдэд тусламж, үйлчилгээний оновчтой зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхийг сайжруулах сургалтыг зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл энэ удаад Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн мэдрэл, зүрх судас, ерөнхий мэс засал, тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн зөвлөх зэргийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 10 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд баруун бүсийн Баян-өлгий, Завхан аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чиглэлүүдээр орон нутгийн иргэдэд хамтарсан үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай эмчилгээг газар дээр нь хийж ажиллаж байна.

Энэ хугацаанд төрөлжсөн мэргэшлийн нэгдсэн баг 50 гаруй иргэнд үзлэг, оношилгоо хийснээс тосгуур ховдлын таславчын цоорхой, артерийн битүүрээгүй цорго, гүний болон өнгөц венийн тромбоз, Gullian-Barre зэрэг өвчнүүдийг шинээр оношилж, зүрхний хуучин шигдээстэй болон тархины судасны хагарсан цүлхэнд хавчаар тавих мэс заслыг хйижээ. Мөн нойр булчирхайн үхжилт үрэвсэлтэй болон цөсний чулуутай механик шарлалттай эмчлүүлэгчдэд зөвлөх эмчийн хяналтын үзлэг хийж, зөвөлгөө өгч, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжлийн эмч нарт захын болон венийн судасны эмгэгийн эмчилгээний менежмент, титэм судсан дотуурх эмчилгээний дараах антиагрегант эмчилгээ, тархины харвалт ба бүлэн уусгах эмчилгээний протокол зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийлээ.

Төрөлжсөн мэргэшлийн баг бүрэлдэхүүн өнөөдрөөс Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт үргэлжлүүлэн ажиллаж байна

ЭМЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.