Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ДЭМБ-аас 21 аймагт 255,9 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж хүлээлгэн өглөө
Мэдээ

ДЭМБ-аас 21 аймагт 255,9 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж хүлээлгэн өглөө

Эрхэм админBy Эрхэм админ10/14/2022Updated:12/12/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдөр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд 21 аймаг, зарим сумдад нийт 255,9 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа боллоо.Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Анузаяа, АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн үүрэг гүйцэтгэгч Стийв Винкетс болон 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Эрүүл мэндийн салбарын бодлого, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор байнгын дэмжлэг үзүүлэн ажилладаг олон улсын байгууллагууд тэр дундаа ДЭМБ-д талархал илэрхийлье.
Өнөөдөр 21 аймаг, зарим сумдад тоног, төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болж байна. Үүн дотроо эх хүүхдийн чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн үйл ажиллагаа явуулдаг бүсийн эмнэлгүүд болох Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан, Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр нь 36,9 сая төгрөгийн өртөг бүхий 15 ширхэг нярайн амьсгалын аппаратыг хүлээлгэж өглөө. Ингэснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт дахь Эх хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулахад бодитой хувь нэмэр болно гэж харж байна.
Мөн сүүлийн 10 жилийн дунджаар 16,5 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс осол, гэмтэл, гадны шалтгаант нас баралт 16,9 хувийг эзэлж, түүний 23,6 хувь нь зам тээврийн осол эзэлж байна. Иймээс осол их гардаг хар цэгүүд буюу яаралтай тусламжийн жишиг цэгүүдэд нийт 156,4 сая төгрөгийн өртөгтэй 20 ширхэг иж бүрдлийг гардууллаа. Энэ нь осолд өртсөн иргэдийн амь насыг шуурхай аврах, газар дээр нь үзүүлэх тусламжийн чанарт сайнаар нөлөөлнө.” гэдгийг онцоллоо.

Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжид пульсоксиметр, яаралтай тусламжийн тэргэнцэр, зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хяналтын монитор, зэрэг 14 тоног, төхөөрөмж багтжээ.

ЭМЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.