Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

    06/30/2025

    Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

    06/30/2025

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Шүүхийн архивын албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ
Мэдээ

Шүүхийн архивын албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ12/05/2022Updated:12/13/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, “Архивчдын өдөр” өнөөдөр(2022.12.5) тохиож байна. Ойг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийг төлөөлөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Л.Энхбилэг, А.Насандэлгэр нар шүүхийн шинэчлэл, хөгжилд хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ.

 

    

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Бат-Ирээдүй,Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Ц.Пүрэвсүрэн, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Цэцэгсайхан нарыг шагнасан юм. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр нэр бүхий 16 албан хаагч энгэрээ мялаав. Энэ үеэр Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгаланд “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдэг гардууллаа.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “1924 оны Анхдугаар үндсэн хуулиар шүүхийн захиргааны бие даасан байгууллагын суурь тавигдаж, орчин цагийн шүүхийн архивын түүх эхэлсэн улбаатай. Архивын хэрэг баримтыг цэгцлэх, данс бүртгэлээ хөтлөх нөр их үйлс өрнөсөн Монгол Улсын шүүхийн архивт цахимжуулалтын ажил амжилттай өрнөж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Та бүхэндээ сэтгэл оюун тунгалаг байж, хийсэн ажил, зорьсон үйлс бүхэн нь бүтэмжтэй байхын ерөөл өргөе.” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

ШЕЗ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.