Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026

    Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

    06/17/2026

    Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ШЕЗ-ийн дарга болон гишүүд шүүхийн тамгын газруудад ажиллаж байна
Мэдээ

ШЕЗ-ийн дарга болон гишүүд шүүхийн тамгын газруудад ажиллаж байна

Эрхэм админBy Эрхэм админ04/05/2022Updated:12/13/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу энэ сарын эхний хагаст зөвлөлийн гишүүд ажлын албаны зарим удирдлагуудын хамт бүх шүүхийн тамгын газруудад биечлэн ажиллах юм. Энэ 7 хоногт нийслэл дэх шүүхийн тамгын газруудад хуваарийн дагуу ажиллаж байна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт 2022 оны 04 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд тус тус ажиллалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу өөрчлөн байгуулагдсан 10 гишүүнтэй шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш 4 сар болж байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөгөө танилцуулж, шүүхүүдийн ажлын байрны нөхцөл байдлыг үзэх, тулгамдаж буй асуудлуудын талаар шүүгчид, шүүхийн захиргааны албан хаагчдын санал бодлыг сонсох юм. Улмаар цаг үеийн шинжтэй Ажлын албаны хүрээнд шийдэх боломжтой асуудлыг цаг алдалгүй газар дээр нь шийдвэрлэх байдлаар ажиллаж байна.

Нийслэлийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт ажиллах үеэр ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам хэлэхдээ,

“Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсанаасаа хойш бодлогын баримт бичгүүдээ боловсруулах ажилд гол анхаарлаа хандуулж байна. Шүүхийн тухай хуульд нийцүүлэн 51 дүрэм, журам шинээр болон шинэчлэн батлахаас 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй, үлдсэн нь 80 хувийн боловсруулалттай явж байна. Ирэх зургаадугаар сард багтаан эцэслэн батлан гаргаж, дуусгах зорилттой байна. Үүний зэрэгцээ шүүхүүдийн тамгын газруудаараа ажиллаж, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчидтайгаа ярилцъя, цаашдын ажилдаа чиглэл гаргая, шийдэх асуудлаа тодорхойлъё. Зөвлөлийн гишүүд тамгын газруудад ажилласан талаараа нэгтгэж тайлан гаргаад, хуралдаанаараа хэлэлцэн цаашид шүүх эрх мэдлийг бэхжүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ гэдэг бодлогын баримт бичгээ гаргах зорилготой юм” гэдгээ уулзалтын эхэнд захиргааны ажилтнуудад танилцуулсан.

 

 

 

 

Шүүхүүдийн тамгын газруудад нийтлэг тулгамдсан хэд хэдэн асуудал байлаа.

  • Шүүхүүдийн барилга байгууламж стандартын бус, насжилт өндөртэй, өмчлөл, эзэмшлийн асуудал зарим шүүх дээр шийдэгдээгүй, шүүх танхимууд хүрэлцээгүй, байгаа танхим нь зай багтаамж муу гэх мэт…
  • Шүүгчдийн ачаалал асар өндөр. Нийслэл дэх шүүхүүдийн шүүгч нэг бүрт ногдох хэрэг хэт олон
  • Шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын хүрэлцээ хомс
  • Шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажиллах орчин, ажлын байрны нөхцөл эрүүл ахуй, аюулгүй байдлын норм мөрдөгдөх ямар ч боломжгүй байгаа
  • Хэрэг хуваарилалтын цахим систем доголдох болсон
  • Шүүгч, шүүхийн захиргааны ажилчдыг тогтмол чадавхжуулах сургалтад хамруулах шаардлагатай зэрэг асуудлууд нийтлэг байв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШЕЗ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.