Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Шүүгчид нөлөөлөхөөр завдсан тохиолдлыг хэлэлцлээ
Мэдээ

Шүүгчид нөлөөлөхөөр завдсан тохиолдлыг хэлэлцлээ

Эрхэм админBy Эрхэм админ05/06/2022Updated:12/13/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар нэр бүхий хоёр шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг авч хэлэлцлээ. Нэг тохиолдол нь дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр, нөгөөх нь орон нутгийн шүүгч рүү хэргийн оролцогч утсаар ярьж нөлөөлөх гэжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх хоёр тохиолдол нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх шинжийг агуулсан гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэв.

 

 

Монгол Улсад анх 2013 оноос шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Ийм хууль хэрэгжсэнээс хойш шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн нийт 60 гаруй тохиолдол гарснаас энэ Шүүхийн ерөнхий зөвлөлд оны эхнээс хойш таван шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлээд байна.

Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж, нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэж Шүүхийн тухай хуульд заасан байдаг. Нөлөөллийн мэдүүлгийг хөтлөх загварыг Шүүхийн ерөнхий зөвлөл баталдаг бөгөөд шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг нэг бүрчлэн шийдвэрлэдэг.

Ийнхүү нөлөөллийн мэдүүлэг хөтлөх нь хэргийн оролцогчдын зүгээс шүүхийн шийдвэрт аливаа хэлбэрээр нөлөөлөх оролдлогыг таслан зогсоох, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилготой. Хэрэв хэн нэгэн шүүгчид нөлөөлөх үйлдэл хийсэн нь тогтоогдвол түүнд зөрчлийн эсхүл эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.

Ялангуяа дээд шатны албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд шүүгчид дарамт шахалт үзүүлж, давуу байдал бий болгож, бий болгохоор амлаж, ятгаж нөлөөлсөн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хүртэл арга хэмжээ авах хуультай.

Нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлсэн байдлаас үзвэл хэргийн оролцогчид шүүгч рүү утсаар ярих, зурвас бичих, биечлэн уулзахыг санал болгох, танил талаар дамжуулан хүсэлт уламжлахаас гадна сүүлийн үед сошиал буюу нийгмийн цахим сүлжээнд сэтгэгдэл бичих, шүүгч рүү дайрах, нэр төрд нь халдах, фото зургийг нь нийтлэх зэрэг арга хэлбэрээр нөлөөлөхөөр завдсан байна.

Шүүхээр шийдвэрлэгдэх шатанд байгаа зарим хэргийн талаар гарч болох шийдвэрийн тухай нийтэд урьдчилсан төсөөлөл бүрдүүлэх, шүүгчийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилготой сөрөг мэдээ, мэдээллийг хэвлэл, олон нийтийн мэдээлэл харилцааны сүлжээгээр зориуд тараах явдал гардаг. Энэ нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг зохиомлоор бууруулах таагүй үр дагавар дагуулах хууль ёсонд ихээхэн харш үйлдэл юм.

 

Товчхон

– Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулав.

– “Шүүх хуралдааны дууны, дуу-дүрсний бичлэг хийх, архивлах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталлаа.

– Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээ болон мэдэгдэх хуудасны загварыг батлав.

– Тэтгэвэрт гарах болзол, журмыг хангасан шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо.

 

ШЕЗ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.