Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»ННҮГ-ын дарга асан Х.Эрдэнэбилэгийн хэрэг прокурорт шилжжээ
Гэмт хэрэг

ННҮГ-ын дарга асан Х.Эрдэнэбилэгийн хэрэг прокурорт шилжжээ

coolBy cool12/21/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-т удирдах албан тушаал хашиж байсан нэгэн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүллээ. Тус газрын даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбилэгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжин, мөнгө угаасан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг нээн, мөрдөн байцаалт явуулсан аж.
ННҮГ-ын удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, төсвийн хөрөнгийг завшиж байсан тохиолдол өмнө нь гарч байсан билээ. Тодруулбал, дээрх газрын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар “Унаган төгөл”, “Хөтөл тэлмэн”, “Люкс таун”, “Жоконди”, “Ди Ди Өү Би”, “Би Би Ай”, “Хосчой”, “Үлэмж грийс”, “Мөнгөн гялбаа” зэрэг компанийн данс руу нийт 562.9 сая төгрөг шилжүүлэн завшсан, уг мөнгөөрөө суусрын арьсан хантаазтай пальто зэрэг үнэтэй хувцас, ээмэг, бөгж, зүүлт, бугуйвч, тавилга зэргийг авч, 40 гаруй мянган ам.доллароор шүдээ эмчлүүлсэн хэрэгт холбогдож байсан юм. Тэд улсад учруулсан 562.9 сая гаруй төгрөгөө нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.