Цагдаагийн байгууллагаас хуурамч акц ашиглаж, татвараас зайлсхийдэг хэрэг зөрчлийг удаа дараа илрүүлж, шалгаж байгаа тухай мэдээ, мэдээлэл гардаг. Эдийн засгийн чөлөөт бүсээс татваргүй архийг хуурамч акц нааж, Нийслэлд худалдан борлуулж их хэмжээний ашиг олдог бизнесийн томоохон сүлжээ бүлэглэлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.
Тодруулвал иргэн А нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний импортын виски, архи согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угааж байсан хууль бус үйлдлийг илрүүлжээ. Шалгалтаар импортын 9,800 орчим архи, виски, мөн тийм хэмжээний хуурамч онцгой албан татварын тэмдэгт /акц/ хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж
байгаа тухай эх сурвалж мэдээллээ.