Онцгой байдлын албан хаагчдын хоолны мөнгө танагджээ. Сард нэг хүнд хоолны мөнгө гэж 1300-1500 төгрөг оногдох бөгөөд тус мөнгөөр нэг шигхэг ууттай найруулдаг кофе, нэг ширхэг чанасан өндөг л авч хүрэхтэй, үгүйтэй мөнгө юм.
Хэдхэн хоногийн өмнө тус салбарын дарга нар цалингаа хэдэн зуун мянгаар нэмүүлж, галын шугамд ажиллах албан хаагч, гал сөнөөгчдийн цалин 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар бид мэдээллэсэн.
Харин энэ удаад 7-9 хүн-тэй багийн өдрийн хоолны зардал гэж 16 мянган төгрөг хуваасан талаар тус газарт ажилладаг албан хаагчдын группт шуугиан дэгдээд байгааг онцолж байна.
Дэлхийн бусад улс оронд хилийн цэрэг, онцгой байдал, эмнэлэг, цагдаа, бага ангийн багш нарын цалин хөлс хамгийн өндөрт тооцогддог бол манайд эсрэгээрээ хамгийн бага хөдөлмөрийн хөлсийг тэд авч байна.
Онцгой байдал харьяаллаараа Шадар сайдынх. Гэтэл шадар сайд нь онцгой байдлын алба хаагчид ийм байдалтай байгааг мэдэж байгаа үгүй нь тодорхойгүй. Тиймээс Анхааралдаа авч , гал ус, гамшиг бүрийн өөдөөс нүүр тулдаг энэ хамт олны цалин хангамжид анхаарч өгөхийг хүсэж байна.