Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд Италийн Флоренцын Уран зургийн академид суралцаж буй зураач Өнөбаатарын Эрдэнэбулган, Оюунболдын Хүдэрчулуун нарын хамтарсан бэсрэг үзэсгэлэн дэлгэгдлээ.

Уг үзэсгэлэнд академийн сургалтын ажлуудын дээжээс, тэр дундаа академик хар зургуудыг толилуулж байна.
Үзэсгэлэн 1-р сарын 03-аас 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

