Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Баасанцогт өмгөөлөгч нараасаа, шүүгч нь тэдний хэргийг хэлэлцэхээс татгалзав
Папарацци

Б.Баасанцогт өмгөөлөгч нараасаа, шүүгч нь тэдний хэргийг хэлэлцэхээс татгалзав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/20/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, “Номин холдинг” ХХК-ийн Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян, “Улаанбаатар импэкс” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Учир нь Б.Баасанцогт өөрийнх нь эрх ашгийг хамгаалж буй бүх өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр авсан аж. Тиймээс түүний хоёр өмгөөлөгчийг хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангахын тулд тул давж заалдах шатны шүүх хурлыг хойшлуулсан байна. Үүнээс гадна уг хэргийг илтгэн танилцуулахаар хуваарилагдсан шүүгч Ж.Эрдэнэчимэг хэрэг хянан шийвдэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан гэнэ. Шүүх бүрэлдэхүүнд багтсан бусад шүүгч болох Б.Зориг, Л.Дарьсүрэн нар хүсэлтийг нь хүлээн авснаар илтгэгч шүүгчийг шинээр томилохоор болсон нь хурлыг хойшлуулах бас нэг үндэслэл болжээ.

Б.Баасанцогт, Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, И.Галбуян, “Улаанбаатар импэкс” компанид холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны аравдугаар сард хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаярыг албан тушаалаа урвуулсан, Д.Энхцэцэгийг хахууль авсан, Б.Баасанцогтыг хахууль өгсөн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэм буруутайд тооцсон. Улмаар Б.Баасанцогтод дөрвөн жил дөрвөн сар хорих, Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарыг 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон таван сая төгрөгийг гаргуулахаар болсон билээ. Харин “Улаанбаатар импэкс” компани, түүний төлөөлөгч И.Галбуянг цагаатгасан юм.

 

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.