Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Заарт харх агнан нийслэл рүү тээвэрлэсэн, хүлээн авсан хүнийг шалгаж байна
Папарацци

Заарт харх агнан нийслэл рүү тээвэрлэсэн, хүлээн авсан хүнийг шалгаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/09/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймгаас Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэдэг нийтийн тээврийн автобусаар 67 заарт харх дайвар ачаа болгож илгээснийг энэ сарын 04-нд Экологийн цагдаагийн албаныхан илрүүлэн хүлээн авагчийг нь тогтоон шалгаж байна. Ус, хуурай газрын алинд нь ч амьдардаг эл амьтныг Монгол орны хөхтөн амьтны улаан дансанд “анхааралд өртөхөөргүй” гэж үнэлэгдсэн байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Ховд аймгийн нутаг дахь Хар-Ус нуур орчмоор эрс өсөж, хадлан бэлчээр, нуурын зэгсэнд ч хор хохирол учруулах зэргээр сөрөг нөлөө учруулж буй учраас нутгийн иргэд ихээр агнах болсон аж. Харамсалтай нь ингэж агнаснаараа иргэд хуулийн хариуцлага хүлээх нь ч их болж, тойргоосоо сонгогдсон түшээдээрээ дамжуулж, БОАЖЯ-нд хандан гарц хайж эхэлсэн байдаг. Арьсаар нь үслэг эдлэл хийдэг энэ амьтны тоо толгойг Ховд аймгийн Хар-Ус нуурын орчимд эцэслэн тогтоогоогүй гэх мэдээлэл бий. Арьсыг нь бэлтгэх MNS:0834-2001 стандарттай уг амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг нэгийг нь 6000 төгрөгөөр тогтоосон байдаг. Хууль бусаар агнасан, тээвэрлэсэн нь тогтоогдвол эл үнэлгээг хоёр дахин нугалж төлүүлэх хууль үйлчилж буй билээ.

Тиймээс ховордож буй ан амьтныг агнахгүй, хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхгүй, бусдаас дайвар зүйлс авахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.