Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026

    Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

    07/20/2026

    Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хөгжлийн банкны хөрөнгийг “Эрэл” ХХК-иас гаргуулж, барьцаагаар нь хангуулахаар шийдвэрлэжээ
Папарацци

Хөгжлийн банкны хөрөнгийг “Эрэл” ХХК-иас гаргуулж, барьцаагаар нь хангуулахаар шийдвэрлэжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/13/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, “Эрэл” компанид холбогдох, хурал нь 26 удаа хойшилсон хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус компанийг үүсгэн байгуулагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, элдэв шалтгийн дагуу хурал маш олон удаа хойшилж байсан юм. Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр тус банкны төлөөлөл “Засгийн газрын тогтоолын дагуу “Эрэл” компанид “БҮК-1” төслийг хэрэгжүүлэхэд зориулж 23 сая ам.доллар болон 13.1 сая еврогийн зээл олгосон. Үйлдвэр нь 2017 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг одоо болтол төлөөгүй. Зээлийн төлбөрийн үлдэгдэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 202 тэрбум төгрөгт хүрсэн.

Хөгжлийн банкнаас шүүхэд хандаж 202 тэрбум төгрөг “Эрэл” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл бичсэн” хэмээж байсан юм.
Дээрх шүүхэд анх 154.4 тэрбум гаруй төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл Хөгжлийн банкныхан гаргаж байж. Шүүх хурал товлосон хугацаандаа болохгүй, хариуцагч тал төлбөрөө зохих ёсоор төлөхгүй байсан учраас хүү, алданги, торгууль зэрэг нь өссөөр 202 тэрбумд хүрсэн гэнэ. Харин шүүхээс 171 тэрбум гаруй төгрөг “Эрэл” компаниас гаргуулж Хөгжлийн банканд төлүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нь барьцаа хөрөнгөөр хангуулах нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.