Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Д.Дорлигжав цагдан хорионы асуудлаар Ерөнхий шүүгчид хандана гэв
Фото

Д.Дорлигжав цагдан хорионы асуудлаар Ерөнхий шүүгчид хандана гэв

coolBy cool01/11/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон.

Тэднийг анхан шатны шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан бөгөөд энэ шийдвэрийг Д.Дорлигжав  хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хүсэлт гаргажээ. Түүний гаргасан хүсэлтийн дагуу өнөөдөр шүүх хурал болно гэдгийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлж байна.

Бид албан эх сурвалж болох Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс асуухад: “Одоогоор Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Еерөнхий шүүгчид гомдол гаргаж ирээгүй” гэв.

Түүнийг “Aлтан дорнод Mонгол” компанийн захирал T.Ганболдоос есөн сая ам.долларыг өгсөн гэх мэдээллийн мөрөөр АТГ-аас шалгаж эхэлсэн.  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналын дагуу яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн. Учир нь Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Мөн Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил “ХХК-иудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Мөн Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хоригдож буй юм.

Цагдан хорионы асуудлаар Ерөнхий шүүгчид хандсан гэх энэ асуудлын талаар бид эргэж мэдээлэх болно.

 

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.