Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»О.Мөнхжин мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй учраас цагдан хорьжээ
Папарацци

О.Мөнхжин мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй учраас цагдан хорьжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/14/2023Шинэчилсэн:02/14/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан IHC гэх койныг гаргасан “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй.

Тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал прокурорын байгууллагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн ч шүүх хүлээн авалгүй, хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Цагдан хорихоос татгалзсан үндэслэлээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн “Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн юм. Бидний авсан мэдээллээр прокурор яллагдагчаар татах тогтоолоо баталж, мөрдөгч Цагдан хорих 461 дүгээр анги руу дээрх гурван хүнд танилцуулахаар явах хооронд ажлын цаг дуусах дөхсөн байж. Тиймээс цахимаар яллагдагчаар татах тогтоол, таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Улаанбаатарын авто замын түгжрэл саатлаас үүдэн яллагдагчаар татах тогтоолтой танилцуулж, гарын үсэг зуруулж амжаагүй байхад таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хурал орохоор болсон аж.

Тиймээс шүүгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн” гэж үзээд цагдан хорихоос татгалзсан юм билээ.
Тэгвэл мөрдөгч, прокурор нь өнгөрсөн даваа гарагт О.Мөнхжинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал дахиж дээрх шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг өчигдөр хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсгийн “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс О.Мөнхжинг энэ сарын 14-нөөс эхлэн 30 хоног цагдан хорихоор болжээ.

Бидэнд олдсон мэдээллээр О.Мөнхжин Монгол Улсын иргэншлээс татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болж, тус улсын паспортыг эзэмшин ямар нэг аргаар эх орноосоо явж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл, АНУ-д гурван сая ам.долларын хөрөнгө оруулснаар иргэн нь болдог журмын дагуу далайн чанадын орны иргэний паспорт эзэмшсэн гэнэ. Хэрэв О.Мөнхжин хилээр гарч АНУ-д очсон тохиолдолд тус улс нэгэнт иргэншилтэй болсон хүнийг Монголд буцаан өгөхгүй нь ойлгомжтой. Ингэснээр койнд мөнгөө оруулсан хүмүүс буцаан авч чадахгүй, хохирол төлбөр барагдахгүй байх магадлал өндөр юм.

О.Мөнхжингөөр тогтохгүй “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтан Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар саналаа прокурорын байгууллагаас тус шүүхэд хүргүүлсэн ч энэ хоёр яллагдагч шүүгчээс татгалзсанаар хурлыг хойшлуулсан байна.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.