Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»90 насны босго алхсан “их зохиолч” Тангадын Галсан
Папарацци

90 насны босго алхсан “их зохиолч” Тангадын Галсан

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/16/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн Тангадын Галсангийн 90 насны ой өнгөрсөн онд тохиосон. Өдгөө 91 буй түүнийг папараци дурандаа онцлон буулгалаа.Тэрбээр их утга зохиолын ертөнцөд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэхээсээ өмнө “Өнөр хүний зүрх”, “Үртэй хүний сэтгэл”, Өссөн нутгийн хур”, “Үлэмж хайрын дуулал” зэрэг бүтээлээрээ дуулиан тарьж, “Үүл нүүсэн хөх тэнгэр”, “Үндэс сүлжсэн хөх судар” нэртэй ботиудаараа Ардын уран зохиолч цолыг хүртэж байв. Тухайн үед утга зохиолын нэрт судлаач, шүүмжлэгч Х.Сампилдэндэв, Төрийн шагналт, доктор Д.Цэнд, Д.Галбаатар нар түүний бүтээлийг “Яруу найргийн төрөлд шинэ үзэгдэл боллоо” хэмээн шүүмж бичсэн байдаг. Тэр байтугай В.Инжиннашийн романуудыг эх хэлэндээ орчуулсан Оросын эрдэмтэн Лида Скородумова “Жирмийн сүлжээ бол Оросын четверостыши биш, Дорнын рубай биш, Төвдийн “Субашид” биш, онхи өөр бүтэцтэй яруу найргийн шинэ төрөл зүйл” хэмээн тэмдэглэж байв.
Т.Галсан гуай Монголын уран зохиолд хамгийн олон жил уран бүтээл туурвисан зохиолч. Үндсэндээ 1962 онд анхны шүлгийн түүвэр нь хэвлэгдсэн гэж манай судлаачид үздэг. Гэхдээ Т.Галсан гуай өөрөө бол ингэж үздэггүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл Баянхонгор аймгийн Заг сумын бага сургуулийн сурагч байхад нь ангийнх нь багш Догьбат гэдэг хүн өөрийнх нь “Товч”, “Ботго” тэргүүтэй 12 орчим шүлгийг нь үдэж наагаад бусад ангиудад үлгэр дууриал болгож, сургуулиар явуулж сурталчилж байсан гэдэг. Үүнийгээ Т.Галсан гуай өөрийн анхны шүлгийн түүвэр гэж үздэг. Тэр цагаас өнөөдрийг хүртэл уран бүтээл бичиж байгааг авч үзвэл маш олон жил уран бүтээл туурвиж байгаа хүн юм.
Түүний уран бүтээл Монголын уран зохиолын олон төрөл зүйлийг хамардаг. Хамгийн том нь яруу найргийн төрөл зүйлээр бичдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.