Засгийн газрын гишүүдээс хамгийн амбицтай, хийсэн ажлаа олонд тайлагнадаг эрхэм бол ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар. Хэнтий аймгаас гаралтай тэрбээр СХД-ээс УИХ-д сонгогдон сууж буй.
Хамгийн олон иргэдтэй, амьжиргааны амьжиргааны байдлаараа ядуу дүүрэгт ордог тойрогтоо тэрбээр сар шинийн бэлгээ тараажээ.

Ингэхдээ тэрбээр 60аас дээш насныханд улаан өнгийн торго, даавуу бүхий дээлийн өнгө, дурдан бүс, өөрийн зурагтай цаг тооллын бичиг зэргийг бэлэглэжээ.
Бэлгүүдийнхээ өнгийг УЛААНААР тодотгосон нь түүний Зүүний зарчмыг баримталдаг гэдгийг илтгэсэн мэт. Өөрөөр хэлбэл, коммунист нийгмийг бий болгохын төлөө ажиллах болно гэдгээ хөгшчүүдэд өгсөн бэлгээрээ итгэж буй мэдрэмж төрүүлж байх юм

