Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах олон улсын заавар, стандарт (LEGS)-г Монгол Улсад нутагшуулах, институцлэх стратеги боловсруулах сургалт, семинар болж байна
Мэдээ

Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах олон улсын заавар, стандарт (LEGS)-г Монгол Улсад нутагшуулах, институцлэх стратеги боловсруулах сургалт, семинар болж байна

Эрхэм админBy Эрхэм админ02/27/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах олон улсын заавар, стандарт (LEGS)-г Монгол Улсад нутагшуулах, институцлэх стратеги боловсруулах сургалт, семинар Улаанбаатар хотноо болж байна. Семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Ховд аймаг болон Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, “Монголын Улаан загалмай нийгэмлэг”, “Пипл ин Нийд” олон улсын төрийн бус байгууллага, “Адра-Монгол” олон улсын байгууллага, “Хүүхдийг ивээх сан” болон LEGS-н сургагч багш нар оролцож байна.

LEGS буюу онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартыг Монгол Улсад нутагшуулах, институцлэхтэй холбогдуулан өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хамааралтай талуудын оролцоотойгоор хэлэлцэх; Монгол Улсад  LEGS-г нутагшуулах, институцлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхийн тулд үндсэн үүрэг, үйл ажиллагаа, хөрөнгө босголт зэрэг тэргүүлэх чиглэлүүдийг багтаасан стратегийн төслийг боловсруулах зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж байгаа юм.

LEGS гэж юу вэ? 
Онцгой нөхцөл байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд буюу LEGS нь хүмүүнлэгийн хямралд өртсөн хүмүүст туслах зорилгоор мал сүрэгт чиглэгдсэн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхэд баримтлах олон улсын заавар болон стандартын иж бүрдэл юм. Энэ нь амьжиргааг дэмжих гурван зорилтыг авч үздэг. Үүнд:

  • Нэн яаралтай тусламж үзүүлэх
  • Амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг хамгаалах
  • Гамшигт өртсөн хүмүүст дэмжлэг үзүүлэн малжуулах

Энэхүү заавар, стандартуудын иж бүрдлийг 2009 оноос хойш дэлхий дахинд нутагшуулаад байна.

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хариуцлагатай, бүтээмжтэй, тогтвортой хөгжүүлж эдийн засгийн тэргүүлэх салбар болгох төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой юм.

“Малын тоо толгойг бууруулж гамшигт нэрвэгдэх эрсдэлд орсон болон нэрвэгдсэн малаас аж амьдрал нь шууд хамааралтай хүн амын (малчдын) амьжиргааг тэдгээрт байгаа мал хөрөнгийг нь ашиглан нэн даруй авран хамгаалах, онцгой байдал үүссэн тохиолдолд малын эрүүл мэндийн үзлэг шинжилгээг нэн даруй хэрэгжүүлэн эмчлэн тэнхрүүлэх, мууг нь зовуурьгүй устгах, тэжээл, ус, хашаа хороогоор хангах, гамшгийн дараагаар малжуулах гэсэн 6 үндсэн арга хэмжээний хэрэгцээ шаардлагыг хамааралтай бүх талуудын оролцоотой үнэлж тодорхойлох, бэлтгэл бэлэн байдлыг хангах, хэрэгжүүлэх, хянах, үр дүн-үр нөлөөг үнэлж дүгнэхэд мөрдөх стандартууд, зааврууд нь байгалийн гамшигт нэрвэгдэх эрсдэл ихтэй болсон манай улсад нэн тохиромжтой” болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн уг семинарын нээлтийн үеэр онцолж байлаа.

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.