Дэлхийн зохиолчдын өдрийг Олон улсын “Pen” клуб 48-р конгрессийн шийдвэрээр 1986 оноос эхлэн тэмдэглэх болжээ. ПЕН-клуб гэдэг нь зохиогчдын олон улсын нэгдэл юм. ПЕН гэсэн нэр нь Poets – яруу найрагчид, Essayists – нийтлэгчид, Novelists – роман бичигчид гэсэн англи үгний эхний үсгээс бүрэлджээ. Сонирхолтой нь энэ товчлол үсэг гэсэн англи үгтэй таардаг.
Клубыг санаагчлагчид нь английн зохиолчид Жон Голсуорси, Кэтрин Эми Доусон-Скотт нар юм. ПЕН клубын анхны Ерөнхийлөгч Жон Голсуорси болжээ. 1923 онд ПЕН клубын төвүүд 11 улсад байгуулагдсан байв. Өнөөдөр тийм төвүүд 130 оронд ажилладаг юм байна.

