Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ц.Саранцэцэг: Элекрон тамхинаас болж, хүү минь мөнх бусыг үзүүллээ
Папарацци

Ц.Саранцэцэг: Элекрон тамхинаас болж, хүү минь мөнх бусыг үзүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ03/04/2023Updated:03/04/20231 сэтгэгдэл3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шри Шри амьдрах ухааны тэргүүн гэгдэж олонд танигдсан бясалгалын багш Ц.Саранцэцэг хүүгээ мөнх бусын орчлонд үдээд удаагүй байгаа ажээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа уй гашуугаа хуваалцаж, электрон тамхины талаар олны анхаарлыг татахаар зүйлийг өгүүлжээ.

Тэрбээр” Хайрт Хүү минь,
Ээж нь өнөөдөр гурав дахь шөнөө нойр дэгэлзээд зүйлийн юм бодогдоод байж байна. Чамайгаа сайн төрөл олсон гэдэгт хамаг сэтгэл зүрхнээсээ итгэж байнаа. Ээжийнх нь ганцхан тайвшрал энэ шүү дээ.
Ээжийнх нь зүүд, Багшийн минь хэлсэн үг, байгаль дэлхий Нар Сар бүхий л зөн совин минь алдаагүй ээ.Буянтай сайхан хүү минь аав ээж хоёр нь бүх зүйлийг нь ном ёсоор нь үйлдсээн. Бүх зүйлс ямар ч бэрхшээлгүй байсан болохоор ээж нь санаснаараа чадлаараа бүгдийг яг таг хүү чинийхээ хойчийн үйлд тус болох бүхнийг хийж байнаа.Хүүгийнхээ төрсөн өдөр бүр хүссэн бүхнийг нь баяр хөөртэйгээр авч өгөөд л ангийнханд нь бэлэг хүргэж миний хүү баярласандаа цүнхээ гэртээ мартчихсан байж билээ. Ээж нь багшид нь хэлчихээд, Дели хотын гудамжаар уралдааны машин шиг л нисч очоод авчирч өгсөн дөө. Мөн ч жаргалтай байж дээ.
Хүний амьдрал таашгүй хэцүү юм даа. Хүүгээ хүнд өвчин туссан тэр аймшигт мэдээ сонссоноос хойш бүх юм утгаа алдчихсаан Үр минь.Даан ч ингэнэ гэж зүүдлээ ч үгүй.
Үрд нь хэцүү хүнд шаналж байхад эх нь туслаж чадахгүй байх шиг аймшиг байдаггүй юм билээ.Эм тариа олох,хоол унд хийх,хувцас хунарыг нь угаах бол ямар ч нэмэргүй. Дэндүү тэвчээртэй хүүгээ хараад элэг зүрх минь урагдавч надад хийж чадах юу ч байгаагүй ээ.
Эх Үрс ийм зовлонд бүү учраасай гэсэндээ үүнийг нулимсаа урсган бичиж байнаа.
Хүмүүс минь эрүүл мэндээ хайрлан хамгаал,урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагд.
Дандаа үргэлжлээд байгаа шинж тэмдэгт анхаар ( хамраас тогтмол цус гарах, бага ч гэсэн шүү,хаа нэгтээ гадны юм байгаа юм шиг санагдах мэдрэгдэх,чих шуугих хөнгөн дүлийрэх,хоолойд юм тээглэх шиг, хөөрөх хааяа даралт гэнэт ихсэх,тогтмол хурхирах) зэрэг нь сүүлийн үед залуусын дунд элбэгшээд байгаа хамар залгиурын хорт хавдрын шинж тэмдэг юм байна. Азийн орнуудад сүүлийн үед их тохиолдох болсон нь электрон тамхитай шууд холбоотой гэнээ.
Хүү минь хөлөө гэмтээсэн байхдаа таргалахгүй гэж тэр тамхийг богино хугацаанд татсанаас болсон гэж бодож байгаа. Энэ өвчин шинж тэмдэг хожим өгдөг болохоор 2, 3 тэр ч байтугай 4-р үедээ оношлогддог бөгөөд мэс засал хийж болдоггүй маш эвгүй байрлалтай юм байна.
Мэс заслалын оросоор доступ гэж нэг юм байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хавдрыг авахын тулд хаана зүслэг хийж яаж хүрэх вэ
гэсэн үг л дээ. Тэгээд нүүрний дотор байрладаг болохоор хагалгаа хийж болдоггүй юм байна. Эрүүл мэндээ хайрла.
Бас нэг хуваалцмаар зүйл бол хэнд ч хагацал зовлон ирнэ шүү дээ. Хамгийн түрүүнд анхаарах юм нь Өөд болсон хүнд чинь таны тусламж маш их хэрэгтэй. Бид өөрсдийгөө л бодох юм. Тэр хүн чинь гэнэт биегүй болоод биетэй байсан шигээ байж чадахгүй болно. Дууг нь хүн сонсохгүй бөөн аймшиг болдог.
Гэтэл бид зул ч асаахгүй маань ч уншихгүй болохоор өөд болсон хүн бүр хэцүүддэг гэнэ.Хүний харах,сонсох мэдрэхүй хамгийн сүүлд арилж олон хоног (49) байдаг бололтой. Үнэхээр хэн нэгний хойно үлдэнэ гэдэг их хариуцлага байдаг юм байна.Үлдсэн хүмүүс нь хоол унд мөнгө төгрөг зэрэг дэв гээд л үймрэлдээд нас барсан хүнээ үл тоох нь хүнд шүү. Ихэнх хүмүүс өөрсдийгөө л бодох юм даа. Тавилан юм даа.Үлдэгсдээс хөгшид хөөрхий. Ээж шиг нь чинхүү эмгэнэн шаналж,үнэнчээр буян үйлдэх үгүй болохоор аав ээжээрээ буянаа үйлдүүлдэг үр нь илүү буянтай юм шиг.
Хүний хуурамч хорвоо гэж…Өрхөн зүрх минь шимширнэм” гэжээ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

1 сэтгэгдэл

  1. Алтантуяа Пүрэвжав on 03/04/2023 18:11

    Ум ма ни бад ми хум

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.