Монгол түмний олон алдартныг төрүүлсэн “Төв” аймгийн 100 жилийн ой тохиож байна.
Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн сар шинийн баярын золголт маргааш Монгол бөхийн өргөөнд “Төв түмний золголт” зохион байгуулагдах аж.
“Төв түмний золголт”-ын үеэр “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, “Дүнжингаравын ирээдүйн аваргууд” Төв аймгийн харъяат 96 хүүхдийн барилдаан болох аж.
Төв нутгийн зон олон та бүхнийг “Төв түмний золголт”-нд урьж байна.