Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээлийн нөөцийн талаар мэдээллээ. Малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15.0 мянган тонн, ногоон тэжээл 88.0 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 80.0 хувийн зарцуулалттай байна.
Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 22.0 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 5.5 мянган тонн өвс, 3.4 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 74.0 хувь, тэжээлийн 66.0 хувийг зарцуулан одоогийн байдлаар 7.2 мянган тонн өвс, 4.0 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна.
Мал, махны экспорт: 2023 он гарсаар 15.6 мянган тонн мах экспортод гарсан нь өмнөх 7 хоногоос 3.0 мянган тонноор нэмэгдлээ. Харин амьд малын экспорт 2023 он гарсаар 23,380 толгой хонь, ямаа, 30 толгой адуу экспортлогдсон нь өмнөх 7 хоногоос 4430 толгойгоор нэмэгдсэн байна.
Малын хорогдолын тухайд мэдээллэвэл он гарсаар 483,593 толгой том малын зүй бус хорогдол гарсан. Энэ нь өмнөх 14 хоногоос 67,033 толгойгоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Хамгийн их хорогдолтой нь Увс /64057/, Сүхбаатар /71872/, Завхан /57873/, Архангай /67524/, Ховд /33447/ аймгууд байна.