Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны бүсийн хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Мэдээ

Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны бүсийн хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Эрхэм админBy Эрхэм админ03/07/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны Ази номхон далайн бүсийн хэлтсийн дарга Гашав Гэйбэху тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй уулзаж ярилцлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд Олон улсын атомын энергийн агентлаг үргэлж туслан дэмжиж, хамтран ажиллаж, салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгааг онцлон тэмдэглээд өнгөрсөн онд манай улсад бүртгэгдэж байгаагүй олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт арьс товруутах өвчин дэгдэж тус өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд Олон улсын атомын энергийн агентлагаас шуурхай арга хэмжээ авч шаардлагатай 165.0 мянган еврогийн өртөг бүхий 500 мянган тун вакциныг буцалтгүй тусламжаар нийлүүлж дэмжлэг үзүүлсэн явдалд гүн талархал илэрхийлсэн юм.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулаад тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын оролцоо чухал болохыг тэмдэглэв.

Талууд хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд цөмийн технологийн хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хэрэглээг өргөжүүлж, түүний үр өгөөжийг нийгэм-эдийн засгийн хөгжилд бодитоор ашиглахын тулд бодлогын түвшинд анхаарч холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгааг дурдаж одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Цаашид үр тарианы шинэ сорт гарган авах, малын өвчинтэй тэмцэх эм бэлдмэл үйлдвэрлэх, экспортлох мах, махан бүтээгдэхүүнийг ариутгах зэрэг салбар хоорондын судалгаа-шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах цацрагаар шарах төхөөрөмжийг нэвтрүүлэх асуудалтай холбоотойгоор Монгол Улсад тохиромжтой тоног төхөөрөмж, технологийн судалгааг боловсруулах, судалгаа шинжилгээний байгууллагуудад цөөн тоогоор ашиглагддаг нарийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн засвар, үйлчилгээг тасралтгүй, найдвартай хийж байх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг улсын хэмжээнд цогцоор нь зохицуулах арга хэлбэрийн судалгааг хийж, санал боловсруулан шийдвэрлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн юм.

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.