Гуравдугаар сарын 1-нээс эхлэн RFID чип суурилуулах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл “RFID” чипгүй машиныг 9-р сараас хөдөлгөөнд оролцуулахгүй аж.
Замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая автомашин RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээтэй болох юм. Чип уншигч суурилахад техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулах юм байна. Чипийг үнэ төлбөргүй суурилуулах бөгөөд импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр төлбөрөө төлөн наалгах юм байна.
Автомашиныг техникийн хяналтын цахим гэрчилгээтэй болгох ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан байна. Чип уншигчийг суурилуулснаар торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бүх асуудлыг энэ системээр шийдэх боломжтой.