Асашёорюү Д.Дагвадорж өдгөө 43 настай ч өөрийн залуухан царайлаг эхнэрээрээ гангарч явах дуртай.
Тэгвэл тэдний экстрим сонирхол тун ойролцоо бөгөөд хамтаа ууланд алхаж, дугуй унан цагийг хөгжилтэй байдлаар өнгөрүүлэх тун сонирхолтой гэнэ шүү. Энэ утгаараа тэд хамтдаа 50км замыг дугуйгаар туулснаа цахим хуудаснаа онцолж, хөөрхөн гэргийгээрээ гангарав.
Асашёорюү Д.Дагвадоржийн эхнэрийг М.Отгонцэцэг гэдэг бөгөөд 2018 оны үндэсний их баяр наадмаар хамтдаа наадамлаж, харилцаагаа ил болгож байсан. Тэд дундаасаа нэг охинтой.
Асашёорюү Дагвадорж 1980 оны есдүгээр сарын 27-нд төрсөл бол эхнэр нь 1994 онд төржээ. М.Отгонцэцэг загвар өмсөгч, мисс Т.Туяамаатай дотно найз, нэг үе хамтдаа загвар өмсөж явсан билээ. Аваргын гэргий нэгэн үе “Urban” брэндийн загвар өмсөгчөөр ажиллаж байжээ.