Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагууд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрт нэгдлээ
Мэдээ

Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагууд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрт нэгдлээ

coolBy cool03/13/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 20 сургуулийн удирдлагууд болон нийгмийн ажилтан, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, биеийн тамирын багш нарын төлөөллийг оролцуулж “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний танилцуулга уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл Монгол хүн” юм.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан хүүхдээ эрүүл болгох, амьдралын эрүүл, зохистой хооллолт, эрүүл зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөн бүхий эрүүл чийрэг, монгол иргэдийг өсгөж өндийлгөх юм.

Чингэлтэй дүүргийн тухайд ерөнхий боловсролын 20 сургуулийн багш удирдлагууд хэлэлцүүлэг, сургалтанд хамрагдлаа. Тус хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар нар нээж үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Манай Чингэлтэй дүүргийн боловсролын бүх шатны байгууллагад энэ чухал хөтөлбөр хэрэгжиж, хүүхэд бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар болж байна. Өмнө нь манай сургалтьн байгууллагууд хүүхдэдээ таарах таарахгүй нь хамаагүй, хөтөлбөр хөөцөлдсөн сургалттай байсан бол энэ удаад хүүхдээ бодсон, хүүхдийнхээ эрүүл мэндийг цогцоор нь бүртгэдэг, анхаардаг сургалт руу шилжиж байгаа нь сайн талтай. Энэ хөтөлбөр манай дүүрэг хэрэгжсэнээр хүүхдийнхээ эрүүл мэндийн нөхцөл байдлыг үнэлье, хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд цахим карттай болгоё, сургууль, цэцэрлэгийн хоол хүнс, хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан эрүүл Монгол хүүхэдтэй болоё гэж зорьж байгаа юм. Миний хувьд Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүнийхээ хувьд “Эрүүл Монгол хөдөлгөөн”-ий хүрээнд ЕБС-иудыг биеийн тамир, чийрэгжүүлэлтийн стандартын гадна талбайтай болгох, ӨЭМТ-үүдийн үзлэг оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг сайжруулахаар ажиллаж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, багш боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарч байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдаас гадна багш нарын эрүүл мэндэд нэн тэргүүнд анхаарна  гэв.

Хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн хоол зүйч, ШУТИС-ийн багш М.Пүрэвжав “Манай улс сургуулийн гал тогооны нэгдсэн стандартгүй учраас зориулалтын бус гал тогоотой сургууль олон байна. Тиймээс сургуулийн удирдлагууд сурагчдын үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хоол ажиллагааны нөхцөлийг сайжруулахын тулд мэргэжлийн хоол зүйчтэй байх ёстой”-г онцоллоо.

НУХАЗТЗБҮХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.