Консул асан Д.Мөнх-Эрдэнийг суллаж, зорчих эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргажээ.
Тодруулбал, түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “…Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр саатуулаад байсан юм.