Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Баянзүрхийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнуудын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх нь
Папарацци

Баянзүрхийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнуудын хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх нь

Эрхэм админBy Эрхэм админ03/16/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Гансүх, тус хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Булганчимэг нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид хэлэлцлээ.

Тэднийг төсвийн хөрөнгө зориулалт бусаар зарцуулж, төрийн албан хаагчид шагнал, урамшуулал олгох журмыг зөрчин гэрээт болон үндсэн ажилтан олон хүнийг шагнаж, тэндээсээ багагүй хэсгийг нь буцаан авч ашигласан гэх хэрэгт буруутгасан байдаг. Эл хоёр дарга 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд А/90 дугаартай “Шагнал урамшуулал олгох тухай” тушаал гаргаж, дэд даргын үүрэг гүйцэтгэгч Б.Золтуяа, Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч, өдгөө Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ажиллаж буй Д.Булганчимэг, Хувь хүний татварын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ю.Лувсанцэрэн нарт тус бүр 20 сая төгрөгийн урамшуулал олгосон аж. Мөн үйлчлэгч П.Оюунцэцэг, орон тооны бус байцаагч М.Цэрэнчимэд, Х.Алтанбагана, И.Өлзиймаа, С.Сүглэгмаа, Т.Төмөрбаатар, Э.Ариунсанаа, татвар хураагч З.Сүхбаяр, Эрсдэл, статистикийн тасгийн компьютерын инженер А.Нармандах нарт тус бүр гурван сая, татвар хураагч Н.Энхмаа, Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэхүү, Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батсүх, Эрсдэл, статистикийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Батжаргал, Татварын орлогын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сүрэнтамжид нарт тус бүр дөрвөн сая төгрөгийг урамшуулал хэмээн өгчээ. Улмаар Ю.Лувсанцэрэнгээс 15 сая, П.Оюунцэцэг, М.Цэрэнчимэд, Х.Алтанбагана, З.Сүхбаяр, И.Өлзиймаа, С.Сүглэгмаа, Т.Төмөрбаатар, Э.Ариунсанаа, Н.Нармандах нараас тус бүрээс нь 2.5 сая, Н.Энхмаагаас 3.4 сая, Ц.Эрдэнэхүү, Б.Батсүх нараас тус тусаас нь 2.7 сая, А.Батжаргал, Г.Сүрэнтамжид нараас тус бүрээс нь гурван сая 150 мянган төгрөг гээд нийт 52.6 сая төгрөгийг байгууллагын шинэ жил болон аяны арга хэмжээнд зарцуулна хэмээн буцаан авсан байна. Үүнээсээ зургаан саяыг нь шинэ жилдээ зарцуулж, 12.5 саяар нь Ю.Лувсанцэрэн, Ц.Эрдэнэхүү, Б.Батсүх, А.Батжаргал, Г.Сүрэнтамжид нарыг шагнан, 34.1 саяыг нь Ж.Гансүх хувьдаа завшсан хэмээн буруутгагдсан юм. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр (өдгөө нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч) даргалан хэлэлцээд тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэм буруутайд тооцсон билээ. Улмаар Ж.Гансүх хэмээх эмэгтэйн гэм буруутай үйлдэл тус бүрт нь хариуцлага тооцож, ялыг нь нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял, Д.Булганчимэгийн нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч оноосон ялыг хэвээр нь үлдээсэн юм. Харин Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хуулийн хэрэглээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, зүйлчлэлд нөлөөлөх, эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж дүгнэн, прокурорын хууль зүйн дүгнэлтийг хангаж, тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ. Ингэснээр анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж буй юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.