Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сураггүй алга болсон гэх эмэгтэйг хөнөөн цогцсыг нь шуудайлж нуусан байжээ
Папарацци

Сураггүй алга болсон гэх эмэгтэйг хөнөөн цогцсыг нь шуудайлж нуусан байжээ

Эрхэм админBy Эрхэм админ03/17/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баян-Өлгий аймгийн Өлгий сумд оршин суудаг Д.М хэмээх 19 настай эмэгтэй энэ оны нэгдүгээр сарын 18-ны 21.40 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон юм. Тэрбээр “рашаан авна” гээд гэр бүлийнхнийхээ зөвшөөрлөөр гарснаас хойш гэртээ эргэж ирээгүй аж. Түүнийг сураггүй болсноос хойш эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрэхгүй байсан учраас цагдаагийнхан тус аймаг дахь зэвсэгт хүчний, хилийн цэргийн, онцгой байдлын, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхантай хамтарч хоёрдугаар сарын 1-нээс хойш эрлийг зохион байгуулсан билээ. Түүнийг тус аймаг дахь хууль сахиулах, хүчний байгууллагын алба хаагчид Бугат сумын Улаантолгой багийн “Шинэ даваа” гэдэг газрааас Өлгий сумын Хөх толгой багийн “Хүрэн зуух”, “Цагаан-Эрэг”, “Алтан-Өлгий” гэдэг газруудад нийт 148 км зайд явганаар болон автомашинаар эрэн хайсан ч олоогүй. Харин цагдаагийнхан ар гэрийнхэн болон найз нөхдийнх нь мэдээллээр садангийн эгч, Цэнгэл сумын цагдаагийн ажилтан, багийн Засаг дарга зэрэг хүмүүстэй уулзсан гэх мэдээллийн дагуу шалгалт хийж, дээрх хүмүүс нь аймгийн төв дэх “Сансар” гэх дэлгүүрийн үүдэнд буулгаад явсан бичлэгийг нь олж авсан байдаг. Түүний дараа удалгүй өөр нэг машинд Д.М сууж явж буй нь хяналтын камерын бичлэгт үлдсэн аж. Түүнээс хойш цагдаагийнхан тухайн автомашиныг хайж, эрэн сурвалжлах ажиллагаагаа үргэлжлүүлснээр Баян-Өлгий аймагт оршин суух Х.Ардабек гэх эр 19 настай бүсгүйг хөнөөн, цогцсыг нь нуусан байсныг олж тогтоосон байна. Хэргийн холбогдогч тухайн өдөр хуримаас согтуу гарч яваад талийгаач эмэгтэйтэй танилцаж, машиндаа суулгаж явсан гэнэ. Улмаар амийг нь хөнөөгөөд цогцсыг нь шуудайд хийж, аймгийн төвөөс 20 км-ийн зайтай газарт байдаг нэгэн хашааны жорлонд хийж, булчихаад явсан байжээ. Х.Ардабекийг шалгах явцад тэрбээр хэргээ хүлээж, цогцсыг булсан газраа ч зааж өгсөн аж. Өдгөө түүнийг үргэлжлүүлэн хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.