Алимаа Хаш “Тавин жилийн бэлтгэл” ток шоу хийнэ Шинэ үеийн залуус, технологитой хөл нийлүүлэн алхдаг “өвөө” болно хэмээн ярьдаг Хаш ирэх бямба гаригт буюу энэ сарын 25-нд “Тавин жилийн бэлтгэл” нэртэй чөлөөт ярилцлагын ток шоуг хийхээр болжээ. 
Ток шоу Налайх дүүргийн Соёлын ордонд 17 цагт эхэлнэ. “Тавин жилийн бэлтгэл” чөлөөт ярилцлагын ток шоугаараа Алимаа Хаш өөрийн туулсан түүх, дурсамжаа үзэгчидтэй хуваалцана. Мөн Ток шоунд кино орчуулагч, FM-ын хөтлөгч Бадарчын Энхболд оролцоно. Түүний хувьд Алимаа Хаштай үе тэнгийн 1960-аад оны дундуур төрсөн, тухайн үеийн нийгэмд өсч хүмүүжсэн нэгэн. Ток шоуны үеэр тухайн цаг үедээ хит болж байсан хуучны дуунуудыг хөтлөгч Б.Энхболд гитартай, үзэгчидтэйгээ хамт дуулж дурсамжийг хөглөх нээ.
Сонирхуулахад, Б.Энхболд нягтлан бодогч, орчуулагч гэх үндсэн мэргэжилтэй. Өнгөрсөн хугацаанд 2000 орчим уран сайхны кино болон та бидний сайн мэдэх “Цэргийн сургууль”, “Хөөрхий Настя”, “Учралын танго” зэрэг 1800 ангит уран сайхны киног орчуулжээ.

