Дөнгөж төрсөн хүүхдүүд амьдралынхаа эхний 7 хоногийг шинэ орчинд дасан зохицох хүндхэн үеийг туулж өнгөрүүлдэг. Гадаад ертөнц гэдэг тэдний хувьд, харанхуй, дуу чимээгүй, халуун дулаан эхийн хэвлийгээс тэс өөр юм. Гэтэл олонхи аав, ээж дөнгөж төрсөн бяцхан үрийнхээ биед гарах аливаа өөрчлөлтүүд болоод ямар арга хэмжээ авах талаар мэддэггүй. Ялангуяа анх эцэг эх болсон залуус хүүхдээ асрахдаа сандарч тэвдэх, бие махбодод нь гардаг хэвийн өөрчлөлтүүдийг эмгэг ташаа ойлгох, нярай хүүхдээ хэдэн хэмийн дулаантай өрөөнд байлгах, хэрхэн хооллох хөхүүлэх, усанд оруулах, унтуулах, арьсны арчилгаа, агаарт салхилуулах, хүүхдээ хэрхэн хөгжүүлэх зэрэг эргэлзсэн мэдэхгүй олон олон асуудалтай тулгардаг. Тэгвэл уг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх буюу нярай хүүхдэд тохиолддог олон олон бэрхшээлийг маш оновчтойгоор тайлбарласан “НЯРАЙН АСАРГАА СУВИЛГААНЫ НЭВТЭРХИЙ ТОЛЬ” та бидний гар дээр ирлээ. Тухайлбал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Хүүхэд нярайн зөвлөх эмч ЛОДОНГИЙН ТУНГАЛАГ эмчийн уг номонд нярай хүүхдээ хэрхэн асарч эрүүл байлгах бүхий л зөвлөмжүүд багтсан юм.