Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдэд бүх насаар хорих ял оноолоо
Мэдээ

Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдэд бүх насаар хорих ял оноолоо

Эрхэм админBy Эрхэм админ03/30/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.01.18 №15 Шт Шүүхийн шийдвэрийн тойм: 04, 2023.03.30
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Аймгийн Прокурорын газраас Б-д холбогдуулан согтуурсан үедээ бага насны 2 нас 5 сар 21 хоногтой О-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б бага насны хохирогч О-г биеэ хамгаалж чадахгүй, тэрхүү үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан түүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, улмаар бие махбодын хийгээд сэтгэцийн хувьд бойжилт олоогүй хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд хор уршиг учрах бодит аюул үүссэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б өөрийн дур хүслээ хангахыг эрмэлзэж бага насны хүүхдийг хүчиндэхэд чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийсний улмаас хохирогч О-ын онгон хальс болон хярзан урагдсан болох нь тогтоогдсон.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Шүүх хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, бусад бичмэл нотлох баримтаар шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж дүгнэн, шүүгдэгч Б-г “Бага насны хүүхэд хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан бүх насаар хорих ял оногдуулав.

Уг шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.