МУГЖ Д.Ганцэцэг хоёр хүүгээ ганцаараа өсгөөд 10 гаруй жил болж буй. Хоёр хүүгээ багаас нь урлагт ойрхон өсгөсөн түүний том хүү хэдийнэ цэрэгт явж, халагдаж ирсэн том залуу. Харин бага хүү нь ээжийнхээ хэд хэдэн уран бүтээлд туслах дүр бүтээж авьяаслаг гэдгээ харуулсан.

Өдгөө Д.Ганцэцэг гавьяат Мөрөөдлийн театрын тайзнаа тавьсан “Шөнө буусан аадар”бүтээлд тоглож буй. Сар орчим хэрийн хугацаанд Мөрөөдлийн театрынхантай хамтарсан тэрбээр хоёр хүүдээ жүжгээ үзүүлж, мөн тус бүтээлд тоглосон уран бүтээлчидтэй дурсгалын зураг татуулжээ.
Энэ гэрэл зургаараа эрхэм гавьяат маань хөвгүүдээ урлагийнхантай ойр дотно харилцаатай гэдгийг илэрхийлсэн байна.


