Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхааруулав
Фото

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхааруулав

coolНийтэлсэн: cool01/19/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Хуралд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, НЭМГ-ийн орлогч дарга Л.Зэндмаа, ЭХЭМҮТ-ийн уушигны эмч У.Цэвэгмид нар оролцлоо.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин (ТТӨ) тархвар судлалын 2 дугаар /1 дүгээр сарын 7-13/ долоо хоногт амбулаторийн үзлэгийн 10,6 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 3,4 хувиар их, томуугийн А дэд хэв шинжийн (H1N1), (H3N2) вирус, иж томуугийн 4-5 вирус давхар эргэлтэд байна.

Энэ нь бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар хүндрэх эрсдэлийг үүсгэж байна.

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12,3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар их байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 8.2 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2,5 хувиар их байна. Түүнчлэн дэлхий дахины мэдээгээр АНУ, БНХАУ, БНСАУ, ОХУ, Япон зэрэг орнуудад томуугийн өвчлөл эрс нэмэгдэн A(H1N1) вирус давамгайлан дэгдэлт хэлбэрээр гарч байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 1-10 дугаар хорооны хүүхдийн тусламж үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, Баянзүрх дүүргийн 5-н хорооны тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт, Сонгинохайрхан дүүргийн 10-н хорооны насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг “Ачтан” эмнэлэгт тус тус шилжүүлсэн. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв дээр 70 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байна.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээний 180 орыг тус дүүргийн эрүүл мэндийн төвд шилжүүлж, 180 орыг дангаараа хүүхдийн тусламж үйлчилгээнд ашиглаж байна.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 5 хүртэлх насны хүүхдээ асарсан хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, эх, асран хамгаалагч нарт 3 дугаар сарын 15-ныг хүртэл 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн байна.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Яамнаас орны зохицуулалтыг сайн хийж байгаа. Хүүхдийн тасаг, орыг нэмэгдүүллээ. Мөн өчигдөр Цэргийн госпиталь дээр хүүхдийн ор нэмсэн байгаа. Төрийн бус байгууллагууд, улаан загалмайн байгууллагаас дэмжлэг тусламжуудыг үзүүлж байна. Мөн 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор боллоо. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. Орон нутагт ч сайдын тушаалаар зохицуулалтыг сайн хийж байгаа” гэв.
Түүнчлэн сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч байгааг үгүйсгэв. Манай улсад гахайн томуу дэгдээгүй. Шинэ вирусийн дэгдэлт дэлхий нийтэд болж тархаагүй. Зөвхөн А хүрээний вирус дэгдэж байгаа учир хүмүүст буруу ташаа мэдээлэл өгч айдаст автуулж, тархины дархлаанд нь сөрөг нөлөө үзүүлж байна гэлээ.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.