Хүмүүсийн андахгүй танил нэгэн эрхэм бол яах аргагүй Үзмэрч засалч Нямаа билээ.
Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг юм.
Гоо үзэсгэлэн, загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог бүсгүй.
Хүмүүсийн дотоод сэтгэлийг засах олон чухал зөвлөгөө өгдөг билээ. Тэрээр энэ удаа “Миний бодлоор хайр гэдэг нь: Зүгээр л уулзах бүртээ зүрх нь хурдан цохилж, алхаа нь хурдсан анхны уулзалт шигээ л догдолдог тэр мэдрэмж #Хайр”
Түүнийгээ духан дээр нь зөөлхөн үнсээд чангаар тэврэх тэр Хайр”
Царайг нь л хараад чин сэтгэлээсээ инээмсэглэх тэр Хайр”
Бусдад харагдах байдал гэж биш ирээдүйн хань минь гэж бодох тэр Хайр”
Сайн муу бүхнийг нь мэдсэн ч зүгээр дээ энэ хүн иймээрээ байсан ч би хайрлана гэж бодох тэр Хайр”
Жижигхэн зүйлд нь гомдсон ч маргааш нь инээгээд л уулзах тэр Хайр”
Зүгээр л энэ хүнийг л алдахгүй ганцаардуулахгүй гуниглуулахгүй юмсан гэдэг бодол төрж байвал тэр чинь л #Хайр шүү дээ” гэлээ.