“Та минь ээ” дуугаараа өнгөрсөн онд boom тэсэлж, нийслэлээс эхлээд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист тоглолтоо хийсэн уран бүтээлч бол уртын дуучин Г.Эрдэнэчимэг. Өдгөө 39 настай тэрбээр дөрвөн хүүхдийн ээж болсон ч, залуухан сайхан хэвээрээ харагддаг.
Гавьяат эр нөхрөөсөө тусдаа амьдрах болсон эрхэм уртын дуучин бүсгүй маань дэлхийн алдарт од Аделийн улаан фэн гэнэ шүү. Үүнийгээ ч өөрийн цахим хуудаснаа онцолжээ.