Одоогоос хэдэн жилийн өмнө домогт дуучин Элтон Жон өөрийн хөтлөн явуулдаг “Rocket hour” хөгжмийн хөтөлбөрөөрөө “The Hu” хамтлагийг онцгойлон танилцуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан.
Тэр цагаас хойш монгол рок урсгалаараа дэлхийг байлдаг дагуулах болсон “The Hu” хамтлагийн залуус болон тус хамтлагийн продюсер, УГЗ Б.Дашдондог нарыг бид энэ удаагийн папараци дурандаа онцоллоо. Тэдний хувьд People awards шагнал гардуулах ёслолын хүлээн авалтад хүндтэй байр суурь эзэлж байв.
“Yuve Yuve”, ”Wolf Totem” хэмээх хоёр бүтээлээ YouTube-д гаргаснаас хойш хамгийн олон сая хандалтыг авсан монгол дуугаар шалгарч байсан түүхтэй.
Мөн “The Hu” хамтлагийн залуусыг АНУ төдийгүй Герман, Францын 65 мянга, 100 мянган үзэгчийн багтаамжтай стадионууд дүүрэн үзэгчтэй тоглолтууд хийсэн гэдгээрээ онцлогтой.

