Хүчирхэг хоолой, донжтой хэв маягаараа үеийн уран бүтээлчээсээ ялгардаг бүсгүй бол дуучин Б.Маралжингоо. Өдгөө 35 настай тэрбээр хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага аван нам гүм амьдарч байсан юм.
Харин хэд хоногийн өмнө болсон “People Awards” эвэнтийн үеэр олны өмнө гарч ирж, ая дуугаа өргөв.
Дуучин бүсгүйн хувьд өнөөг хүртэл хэн нэгэнтэй гэр бүл зохиож амжаагүй бөгөөд “Азтай савар” амьтдыг асрах ТББ-ын идэвхитэй гишүүдийн нэг билээ.



