Дөнгөж дунд сургуулийн сурагч байхдаа “Хэцүү анги” олон ангит кинонд тоглож, удалгүй “Монголын мисс”-ээр тодорч олонд танигдсан бүсгүй бол жүжигчин, шүдний эмч Б.Бадамцэцэг. Анхны амьдралаасаа хүү, охинтой үлдэж ганц бие ээж байх сонголтыг хийсэн тэрбээр өдгөө болзоот залуугүй гэсэн шүү.
Энэ утгаараа заримдаа ганцаардаж, эморч буйгаа цахим хуудаснаа ил илэрхийлдэг түүнийг “аальгүй” гэж дүгнэх нэгэн байхад “ухаалаг, даруухан, хүчирхэг” хэмээн дүгнэх хүн олон.
Өдгөө шүдний эмчийнхээ ажлын хажуугаар хэд хэдэн уран бүтээлд тоглож, зарим брэндийн нүүр царай болж яваа мисс Б.Бадамцэцэгийн ойрын үед авч унахаар мөрөөдөж буй автомашин бол час улаан өнгийн Range Rover гэнэ лээ. Энэ утгаараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа зургийг нь оруулаад “Миний мөрөөдлийн машин. Удахгүй минийх болно оо, хайрт минь” хэмээн онцолжээ.