Монголын урлагийн түүхэнд ээж охидоороо хүчин зүтгэж, үе үедээ харц булаам, халуухан тодотгол хүртэж буй эмэгтэйчүүд хэд хэд бий. Тэгвэл тэдний төлөөлөл болох МУГЖ С.Өлзийхүү болон СТА О.Энхтуул нар. Тухайн цаг үедээ их хотын дэгжин охид явсан тэдний төрүүлсэн охид өдгөө ээж нарынхаа нөхөрлөлийг үргэлжлүүлсэн сайн найзууд гэнэ шүү.
Үүнийгээ батлах гэсэн мэт жүжигчин О.Энхтуулын охин реппер Mrs.M гавьяат С.Өлзийхүүгийн охин Х.Баярмаатай стори хийж “Ээж чинь залгаад байна, харь харь” хэмээсэн бичлэгээ онцлон оруулжээ.
Охидын хувьд ойролцоо насных. Реппер Mrs.M хэдийнээ урлагаасаа ханиа олж, хүүхэд төрүүлэн ээж болсон бол, жүжигчин Х.Баярмаа ганц биеэр гунхсан хэвээрээ.