Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Болор-Эрдэнэ буюу Обуна өдгөө хилийн чанадад суралцаж буй. Төрийн ажлаа хүлээлгэж өгснөөс хойш эрх дураараа амьдрах болсон тэрбээр саяхан хуримын гэрч болсон байна. Энэ тухайгаа цахим хуудаснаа онцолжээ.
Түүний хувьд өдгөө өөрөө 30 насны босго алхаж байгаа ч гэрлэлтэд яарахгүй байгаагаа илэрхийлдэг. Дөнгөж 14 настайдаа дотооддоо их сургуулийн боловсрол дүүргэж, дэлхийн нэр хүндтэй хоёр ч сургуулийг дүүргэсэн улс төрч бүсгүй маань 1.4тэрбумын хөрөнгөтэй гэдгээрээ онцгойрч байсан.