Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хавтаст хэрэг: Алуурчин Б.Махбал Хөгжлийн банкaнд 138,534,947,577 төгрөгийн хохирол учруулсан буюу  ТАВАН хэрэгт яллагдагчаар татагджээ
Гэмт хэрэг

Хавтаст хэрэг: Алуурчин Б.Махбал Хөгжлийн банкaнд 138,534,947,577 төгрөгийн хохирол учруулсан буюу  ТАВАН хэрэгт яллагдагчаар татагджээ

coolBy cool04/06/2023Updated:05/01/2023Сэтгэгдэл байхгүй22 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн банкны гэх хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Хэдийгээр хэргийг нээлттэйгээр шийдэх байсан ч шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан тул хэн нь ямар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар олон нийт мэдэх боломжгүй болсон юм.

Тиймээс www.Tac.mn сайтын сурвалжилах баг уг хэргийн талаарх цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байна. Бид эхний цувралд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг гурав хуваан хүргэсэн бол энэ удаад яллагдагчаар татагдсан этгээдүүдийг ямар хэрэгт буруутгаад байгааг хүргэж байна. Бид энэ удаад Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан, өдгөө хүн амины хэргээр хорих 427-р ангид ял эдэлж байгаа Б.Махбал ямар хэргээр яллагдагч  болсныг  хүргэж байна.

Хөгжлийн банкны гэх хэргийн яллагдагч нарын дунд ганц ялтан байгаа нь Б.Махбал. Тэрбээр ажлын байран дээрээ өөрийн хамтран зүтгэгч, найзыг хөнөөсөн бөгөөд өдгөө хорих ангид ялаа эдэлж байгаа юм. Хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь нас хохирсон. Энэхүү хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан, шалгаж гурван шатны шүүхээс 11 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн түүхтэй. Харин бид энэ удаад Б.Махбал хүн амины хэрэг үйлдэхээсээ өмнө буюу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа холбогдсон таван хэргийг тус бүрт нь дэлгэрүүлэн хүргэж байна.

Ялтан Б.Махбал нь  нийтийн албан тушаалтан буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа

Хэрэг№1

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамба, гишүүн Б.Баттулга, О.Хуягцогт, Ж.Оюунчимэг, гишүүнээр томилогдоогүй Д.Даваасамбуу, Ж.Үхэртар, Д.Бат-Очир нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,

Зээлийн удирдлагын хорооны дарга буй гүйцэтгэх захирал Б.Батбаяр, дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, дэд захирал Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу, дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал Г.Дөлгөөн, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга, ерөнхий эдийн засагч Д.Дэлгэрсайхан нарын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2017/67 дугаартай Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Хөгжлийн банкны дүрэм, Зээлийн бодлого, Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн хорооны журам, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг тус тус зөрчсөн дүгнэлтийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “НВЦ” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д “Эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийн эргэн төлөх чадвартай байх”, 10.2-д “Хөгжлийн банк энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлнэ”, 10.1.5-д “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хзрэгслээр хангагдсан байх, 19.1-д “Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн 4 хараат бус гишүүн байна”, мөн хуулийн 20.4-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хуралдааныг хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн бодлогын 5.6-д “Зээл, барьцаа хөрөнгийн харьцааг тухай төслийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тогтооно”, Монгол Улсын Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5.3-т “Хурал нь гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно”, 5.7- д “Хурлын ирц бүрдээгүй эсхүл ТУЗ-ийн гишүүдтэй урьдчилан тохиролцсоноор хурлыг хойшлуулж болно”, 6.16-д “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд биеэр ирэх боломжгүй гишүүн саналаа хуралдахаас ажлын 1-ээс доошгүй хоногийн өмнө факсаар, цахим шуудангаар буюу бичгээр дамжуулан асуудал тус бүрээр өгөх бөгөөд энэ тохиолдолд түүнийг хуралд биеэр оролцсонд тооцно” гэснийг тус тус зөрчиж,

Тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй, зээлийн материалтай урьдчилан танилцаж бичгээр санал өгөөгүй атлаа 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэж огноолсон санал авах хуудасны “Тогтоолын төслийг зөвшөөрсөн эсэх” хэсэгт зөвшөөрсөн гэж гарын үсэг зурж, хууль бус ирц бүрдүүлж шийдвэрийг хүчин төгөлдөр болгох нөхцөлийг бүрдүүлэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй “НВЦ” ХХК-нд 21,000 000 ам доллар буюу 51,706,282,000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрч,

Улмаар Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 60 дугаартай тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр огноолон эрх олгосны дагуу гүйцэтгэх захирал Б.Батбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр З-НВЦ-ЗҮ 2017/134 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д 21,000,000 ам доллар буюу 51,706,282,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон.

Хэрэг№2

2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөгжлийн банкны байранд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамба, гишүүн Б.Баттулга, Ж.Бат-Эрдэнэ, О.Хуягцогт, хараат бус гишүүн Ж.Оюунчимэг, О.Банзрагч нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Зээлийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/19 дугаартай дүгнэлтээр ирүүлсэн “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ;

Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийн 11.4-т заасан “Төлөөлөн удирдах зөвлөл зээл авах, үнэт цаас гаргах, өөрийн хөрөнгийн 0,6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргах болон гүйцэтгэх захирал төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргахад тус тус энэ дүрмийн 11.3-т заасан дүгнэлтийг үндэслэнэ” гэснийг зөрчиж,

Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн шинжилгээний санал, дүгнэлт, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/17/022 дугаартай Эрсдэлийн дүгнэлт, Хяналт шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/19 дугаартай Хууль зүйн дүгнэлт, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр;

Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 1 дүгээр хавсралтад заасан “Зээлдэгч болон төсөл санаачлагч нь тухайн үйл ажиллагааны салбарт туршлага, чадвартай, эрх бүхий, мэргэшсэн байх бөгөөд сайн компанийн засаглалтай байна. Зээлдэгч нь төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд төсөл нь нийгэм эдийн засгийн үр бүтээмжтэй байхыг шаардахын зэрэгцээ төслийн зээлд Техник эдийн засгийн үндэслэлийг үндэслэлтэй гаргасан байх” гэсэн шаардлагыг хангаагүй буюу туршлагын хувьд үүсгэн байгуулагдаад төдийлөн удаагүй (үүсгэн байгуулагдаад 8 сар болж байгаа), бүрэн хэрэгжүүлж дууссан болон хэрэгжүүлж буй төсөл байхгүй, үүсгэн байгуулагдсанаас хойш орлогогүй ажилласан,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 10.1.2-т заасан “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх”, 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5-д заасан “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д заасан “энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” шаардлагыг хангаагүй буюу мөнгөн урсгалын хувьд 2017-2018 онуудад 3.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалд орох тооцоололтой, техник эдийн засгийн үндэслэлийг шаардлагын дагуу гаргаагүй, төсөл хэрэгжүүлэх сумуудад бэлэн байгаа барилгад засвар хийж үйлдвэрийн байр байгуулна гэх боловч үйлдвэрлэлийн байрыг тодорхой болгож засвар хийх төсвийг боловсруулаагүй, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй, ирээдүйд бий болох орлого болон 40 цехийн тоног төхөөрөмжийг барьцаална гэх боловч уг 40 цехийг Төрийн банкны 5.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй,

Мөн Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ЗД/17-16 дугаартай санал, дүгнэлтээр тус банкны байвал зохих түргэн борлогдох актив хөрөнгө 102.03 тэрбум төгрөгийн дутагдалтай байгаа тул дээрх төсөлд шаардлагатай санхүүжилтийг одоогоор гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн “Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлэх “Монгол хуурай сүү” төсөлд зориулж 29,200,000 (хорин есөн сая хоёр зуун мянга) хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжсэн санал өгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Хөгжлийн банкны Гүйцэтгэх захиралд зээл олгох зөвшөөрөл олгосон үйлдлээр;

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А-80 дугаар тушаалын дагуу 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 4,000,000 (дөрвөн сая) ам.доллар буюу 9,646,400,000 (есөн тэрбум зургаан зуун дөчин зургаан сая дөрвөн зуу мянга) төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн А-111 дугаар тушаалын дагуу 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 3,404,000 (гурван сая дөрвөн зуун дөрвөн мянга) ам.доллар буюу 8,127,186,160 (найман тэрбум нэг зуун хорин долоон сая нэг зуун наян зургаан мянга нэг зуун жар) төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/320 дугаар тушаалын дагуу 7,560,970 (долоон сая таван зуун жаран мянга есөн зуун дал) ам.доллар буюу 18,42( 564,381 (арван найман тэрбум дөрвөн зуун хорин сая таван зуун жаран дөрвөн мянга гурван зуун наян нэг) төгрөгийг тус тус “Монгол драй милк” ХХК-д олгох нөхцөлийг бүрдүүлж,

“Монгол драй милк” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ, тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Э.Эрдэнэбилэг нарт эдийн засгийн давуу байдал бий болгож, Монгол Улсын Хөгжлийн банканд 14,964,970 ам.долларын буюу 36,194,150,541 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

Хэрэг№3

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамба, гишүүн Б.Баттулга, хараат бус гишүүн Ж.Оюунчимэг, Ж.Үхэртар нарын бүрэлдэхүүнтэй хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасан “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хуралдааныг хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн” гэж заасныг зөрчиж, гишүүн Б.Махбал, хараат бус гишүүн Д.Бат-Очир нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан,

Тус хурлаар Зээлийн Удирдлагын хорооны дарга гишүүдийн “Пирамид-Орд” ХХК-ийн захирал Г.Цолмонгийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, зээл олгох хуулийн шаардлага хангаагүй төслийг санхүүжүүлэх талаар гаргасан 2017 оны 09 сарын 11-ний өдрийн №2017/82 дугаартай хууль бус, зөрчилтэй дүгнэлтийг үндэслэн,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.5-д заасан “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6-д заасан “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх;

Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2012 оны А-566 дугаартай тушаалаар батлагдсан “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 5.7-д заасан “Зээл нь тухайн зээл хүсэгчийн барьцаа хөрөнгө, гуравдагч этгээдийн батлан даалт, үүргийн гүйцэтгэлийн бусад арга хэрэгслээр хангагдсан байх шаардлагатай. Барьцаа хөрөнгө нь биет болон биет бус хэлбэртэй байх бөгөөд олгох зээлийн хэмжээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байна” гэсэн шаардлагуудыг хангаагүй буюу барилга дахин төлөвлөлтөд хамаарахгүй, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр баталгаажсан бусдад төлөх төлбөртэй “Пирамид Орд” ХХК-ийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах 2 давхар цэцэрлэгтэй, 2 давхар үйлчилгээний төвтэй, 16 давхар, 4 блок, 296 айлын “Буман залуус орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэхэд зориулж 15 000,000,000 төгрөгийн зээлийг тусгай нөхцөл шаардлагуудыг бүрэн хангуулж олгохыг даалгаж шийдвэрлэсэн хурлын шийдвэрт зөвшөөрсөн талаар тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж, хууль бус ирц бүрдүүлэн шийдвэрийг хүчин төгөлдөр болгох нөхцөлийг бүрдүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамба гишүүд Д.Даваасамбуу, Ж.Үхэртар, Ж.Оюунчимэг, Б.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжпэг үзүүлсний улмаас

2017 оны 10 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 3 удаагийн санхүүжилтээр 15,000,000,000 төгрөгийн олгон, “Пирамид-Орд” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банканд 15,000,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Хэрэг№4

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамба, гишүүн Б.Баттулга, хараат бус гишүүн Ж.Оюунчимэг, Ж.Үхэртар нарын бүрэлдэхүүнтэй хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасан “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хуралдааныг хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн” гэж заасныг зөрчиж, гишүүн Б.Махбал, хараат бус гишүүн Д.Бат-Очир нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан,

Тус хурлаар Зээлийн Удирдлагын хорооны дарга гишүүдийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны зээл олгох хуулийн шаардлага хангаагүй “Монгол мах экспо” ХХК-д 15,300,000 ам доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээл олгохыг дэмжсэн 2017/83 дугаартай зөрчилтэй дүгнэлтийг үндэслэн,

Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн 1/17/100 дугаартай эрсдэлийн дүгнэлтэд тодорхойлсон “… Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар “Монгол мах экспо”ХХК аливаа зээлийн үлдэгдэлгүй байна. Компанийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас үзэхэд “Капитал банк” нь Монгол Улсын Хөгжлийн банканд 20,4 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй … Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмаар 91 хоногоос дээш хугацаа хэтрэлтэй зээлийг чанаргүй зээл гэж үзэх тул Капитал банкны Монгол Улсын Хөгжлийн банканд 91 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөртэй байгаа нь … Зээлийн бодлогын 4.2.1 дэх заалтыг хангахгүй гэж дүгнэж байна. … барьцаа хөрөнгийн үнэлгээ 25,99 тэрбум төгрөгөөр тогтоож зээл, барьцаа хөрөнгийн харьцаа 145,0%-тай байгаа тул Зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангахгүй байна. … ТЭЗҮ-г шинэчлэн холбогдох эрх бүхий байгууллагаар батлуулан банканд ирүүлэх. Төслийн хүрээнд баригдах үйлдвэрийн барилгын зураг төсөл, төсвийг эрх бүхий байгууллагаар батлуулах. Барилгын зураг төслийн ажлыг экспертээр баталгаажуулах, магадалгаа хийлгэх” гэсэн шаардлага хангагдаагүй,

Мөн “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх” гэсэн заалтыг зөрчиж, “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах ТЭЗҮ”-г боловсруулсан хэдий ч зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй,

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх” гэсэн заалтыг зөрчиж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй,

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасан “… санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх.” гэсэн заалтын хүрээнд зээл, барьцаа хөрөнгийн харьцаа 161.15 хувьтай Зээлийн үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.7-д заасан “… олгох зээлийн хэмжээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байна” гэсэн заалт зөрчигдсөн” талаар 2017/80 дугаартай хууль зүйн дүгнэлтэд дурдагдсан байхад,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт “ашигтай ажиллах”, 7.1.3 дахь хэсэг “хараат бус байх”, 7.1.5 дахь хэсэг “хариуцлагатай байх”, 7.2 дахь хэсэг “Энэ хуулийн 7.1-д заасан зарчмыг энэ хуульд, түүнд нийцүүлэн баталсан дүрэм журамд тусган хэрэгжүүлнэ” гэснийг,

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6 дахь хэсэгт “компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө

оруулалт хийхээс бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх, 8.1.7- дэх хэсэгт зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэснийг,

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2012 оны А-566 дугаартай тушаалаар батлагдсан “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 7.2.8 дахь заалтад “… Хуульчийн дүгнэлтээр гарсан шаардлагыг биелүүлэхээс өмнө зээл олгохыг хориглоно” гэснийг,

Мөн журмын 5.7 дахь хэсэгт “Зээл нь тухайн зээл хүсэгчийн барьцаа хөрөнгө, гуравдагч этгээдийн батлан даалт, үүргийн гүйцэтгэлийн бусад арга хэрэгслээр хангагдсан байх шаардлагатай. Барьцаа хөрөнгө нь биет болон биет бус хэлбэртэй байх бөгөөд олгох зээлийн хэмжээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байна” гэснийг тус тус зөрчиж,

“Монгол мах экспо”ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төслийг санхүүжүүлэх 15,300,000 ам доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн хүсэлттэй танилцаад гүйцэтгэх захирал Б.Батбаярт “зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/83 дугаартай дүгнэлтэд дурдсан үндсэн болон бусад нэмэлт шаардлагуудыг хангуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн хэсэгчлэн олгох, эхний ээлжийн санхүүжилтийн зарцуулалтыг холбогдох журмын дагуу хянах, үлдэгдэл санхүүжилтийн асуудлыг нэмэлт барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн олгож байх, шаардлагатай гэж үзвэл ТУЗ-д танилцуулах” гэсэн нөхцөл зааж гэрээ байгуулах, зээл олгох эрхийг гүйцэтгэх удирдлагад олгож шийдвэрлэсэн хурлын шийдвэрт зөвшөөрсөн талаар тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж, хууль бус ирц бүрдүүлж шийдвэрийг хүчин төгөлдөр болгох нөхцөлийг бүрдүулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамба гишүүд Д.Даваасамбуу, Ж.Үхэртар, Ж.Оюунчимэг, Б.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсний улмаас,

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Монгол мах экспо”ХХК-тай “3-ММЭ- ЗҮ 2017-189” дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21,357 052,909.73 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10,539 904,933.70 төгрөг, нийтдээ 31,896,957,843.43 төгрөгийг шилжүүлж, “Монгол мах экспо”ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан,

-Мөн үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зээл олгох хуулийн шаардлага хангаагүй “Монгол эм импекс концерн” ХХК-ийн хэрэгжүүлж буй хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх 15,000,000 ам доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээл олгохыг дэмжсэн зөрчилтэй дүгнэлтийг үндэслэн,

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-т заасан “ашигтай ажиллах”, 7.1.5-т заасан “хариуцлагатай байх” , мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх” , 10.1.5-т заасан “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, гэснийг тус тус зөрчин,

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хяналт, шалгалт, Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс ирүүлсэн “…Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх” гэсэн заалтын хүрээнд “Үйлдвэрийн барилгын зураг төсөл ирүүлээгүй,

мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх” гэсэн заалтын хүрээнд шингэн хэлбэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол хийлгээгүй,

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн бодлогын 4.2.1-д заасан “санхүүжилт хүсэгч, түүнтэй холбогдох этгээд нь “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх” гэсэн заалтын хүрээнд “Монгол эм импекс концерн”ХХК нь “Капитал банк”ХХК-ийн холбогдох этгээд бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байгаа…” гэсэн 2017/79 дугаартай дүгнэлтээр зээл олгох хуулийн шаардлага хангаагүй, зөчилтэй байхад “Монгол эм импекс концерн” ХХК-ийн хэрэгжүүлж буй “хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах” төслийг санхүүжүүлэх 15,000,000 ам доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийн хүсэлттэй танилцаад гүйцэтгэх захирал Б.Батбаярт “зээлийн удирдлагын хорооны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/84 дугаартай дүгнэлтэд заасан үндсэн болон бусад нэмэлт нөхцөл, шаардлагуудыг холбогдох хууль, журмын дагуу бүрэн хангуулах, төслийн хүрээнд бий болох хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр нь олон улсын СМР стандартыг хэрхэн хангах, гэрчилгээ авч чадах эсэхийг “Монгол эм импекс концерн”ХХК-аас тодруулах, төслийн хүрээнд борлуулалт болон импортын эмтэй өрсөлдөх чадварын талаар холбогдох судалгааг хийж зээлийн удирдлагын хороонд танилцуулах” гэсэн нөхцөл зааж гэрээ байгуулах, зээл олгох эрхийг гүйцэтгэх удирдлагад олгож шийдвэрлэсэн хурлын шийдвэрт зөвшөөрсөн талаар тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж, хууль бус ирц бүрдүүлж шийдвэрийг хүчин төгөлдөр болгох нөхцөлийг бүрдүүлэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамба гишүүд Д.Даваасамбуу, Ж.Үхэртар, Ж.Оюунчимэг, Б.Баттулга нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсний улмаас,

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “З-ЭИК-ЗҮ 2018-02” дугаартай “Монгол эм импекс концерн”ХХК-тай 15,00,000 ам доллартой тэнцэх хэмжээний төгрөгийг жилийн 12.44 хувийн хүүтэй, зээлийн эхний олголтоос хойш 5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулж, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 5,500,000,000.00 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,711,965,982.03 төгрөг,

нийтдээ 7,211,965,982.03 төгрөгийг тус компанид шилжүүлж, “Монгол эм импекс концерн”ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 7,211,965,982.03 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.

Хэрэг№5

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамба, гишүүн Б.Баттулга, хараат бус гишүүн Ж.Оюунчимэг, Ж.Үхэртар нарын бүрэлдэхүүнтэй хурлын ирц хүрэхгүй, хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасан “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хуралдааныг хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн” гэж заасныг зөрчиж, гишүүн Б.Махбал, хараат бус гишүүн Д.Бат-Очир нарын хуралд биечлэн оролцох боломжгүй, саналаа бичгээр гаргана гэж мэдэгдсэн гэх үндэслэлээр хурлын ирцийг бүрдсэн мэт хуралдсан, Тус хурлаар Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хороо дарга Б.Батбаяр, гишүүн Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Б.Чойжилжалбуу, Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ, Б.Будхүү, Д.Дэлгэрсайхан, Д.Ринчиндорж нарын Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэж Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн Зээлийн удирдлагын хорооны 2017/87 дугаартай дүгнэлт, саналыг үндэслэн,

“Бэрэн Групп” ХХК-ийн үйл ажиллагааны 50-аас илүү хувийг зээлээр санхүүжүүлж ажиллаж байгаа, сүүлийн 3 жилийн хугацаанд алдагдалтай ажиллаж байгаа, урьд 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 22,699,559,20 ам.долларын зээл авсан байгаа, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар Хаан банкнаас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр авсан 5,377,142 ам.долларын зээлийн үлдэгдэл 3,690,829 ам.доллар хэвийн бус, 6,000,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 5,403,438 ам.доллар эргэлзээтэй ангилал байгаа, үүргийн гүйцэтгэл хангуулах баталгаа, санхүүжилт шаардагдаж буй 6 барилгын Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүгд 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн боловч 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалтаар барилгын гүйцэтгэл 80 хувьд хүрэхгүй бодит гүйцэтгэл нь 35 хувийн гүйцэтгэлтэй байгаа буюу Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2-т “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх”, 10.1.6-т “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх”;

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор батлагдсан Зээлийн бодлогын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т “Зээлийн эргэн төлөх эх үүсвэр нь тодорхой, орлого, мөнгөн урсгал нь хангалттай, үндэслэлтэй байх”, 4.2 дах хэсгийн 4.2.1-т “Бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх”;

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-566 тушаалын хавсралтаар баталсан Зээлийн үйл ажиллагааны журын 5.7-т “Зээл нь тухайн зээл хүсэгчийн барьцаа хөрөнгө, гуравдагч этгээдийн батлан даалт, үүргийн гүйцэтгэлийн бусад арга хэрэгслээр хангагдсан байх шаардлагатай. Барьцаа, хөрөнгө нь биет болон биет бус хэлбэртэй байх бөгөөд олгох зээлийн хэмжээ нь тухай хөрөнгийн үнэлгээний 90 хувиас хэтрэхгүй байна”, 11 Хавсралтын 1-т “Зээлдэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй бөгөөд зээлийн сайн түүхтэй байна”, “Зээлдэгч нь залилан мэхлэх зэрэг зөрчил гаргаагүй байна” гэсэн нөхцөл, шаардлагуудыг хангаагүй байгааг мэдсээр байж,

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамба, гишүүн Б.Баттулга, хараат бус гишүүн Ж.Оюунчимэг, Ж.Үхэртар, Д.Даваасамбуу, Д.Бат-Очир нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, “Бэрэн Групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшиг, Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий захирал Б.Мөнхтөрийн ашиг сонирхлыг гүйцэтгэх зорилгоор албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “ашигтай ажиллах”, “хараат бус байх”, “хариуцлагатай байх”, “хараат бус хөндлөнгийн хяналттай байх” байсан зарчмуудыг зөрчиж “Бэрэн Групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй “7 дугаар хорооллын Ё блокт хамаарах 720 айлын орон сууцны 6 барилга, шинээр баригдах 120 айлын 16 давхар 1 барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж 18,000,000 ам.доллар хүртэл зээлийг Зээлийн удирдлагын хорооны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/87 дугаартай дүгнэлтэд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд зээл олгохыг Гүйцэтгэх захирал Б.Батбаярт зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Бэрэн Групп” ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гаргахад нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралд биечлэн оролцоогүй, бичгээс санал өгөөгүй атлаа хурлын тэмдэглэлд бичгээр санал өгсөн мэт гарын үсэг зурж, мөн санал авах хуудсанд зөвшөөрсөн гэж тэмдэглэгээ хийж гарын үсэг зурж,

Улмаар Төслийн санхүүжилт, зээлийн газрын Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн С.Батзоригийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхцөл, шаардлагуудыг хангуулсан тухай танилцуулгыг хууль бусаар бүрдүүлснийг мэдсээр байж, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Даажамба, гишүүн Б.Баттулга, Д.Бат-Очир, Ж.Оюунчимэг, Д.Даваасамбуу, Ж.Үхэртар нарын хамт танилцаж, гэрээ байгуулж, зээл олгох нөхцөлийг баталгаажуулсан,

Монгол Улсын Хөгжлийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Мөнхтулга нарын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр З-БГ-ЗҮ 2017-180 дугаартай Зээлийн гэрээг “Бэрэн Групп” ХХК-тай байгуулж, гэрээний дагуу

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 3 удаагийн санхүүжилтээр нийт 11,630,151.55 ам.доллар буюу 28,422,549,054.78 төгрөгийг “Бэрэн Групп” ХХК-д олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон, Монгол Улсын Хөгжлийн банканд 28,422,549,054.78 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан

буюу 2017 оны 5 сарын 16-аас 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нийтийн албан тушаалтнуудтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус буруутгагдаж байгаа юм.

Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

“2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг”. Өөрөөр хэлбэл Б.Махбалыг шүүхээс гэм буруутай гэж үзвэл 2-8 жилийн хорих ял оноох юм. Ингэснээр түүний шоронд хоригдох хугацаа нэмэгдэх болно.

Бид Хөгжлийн банкны гэх энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

Бэлтгэсэн:

А.Баярмаа

П.Пүрэвчулуун

Холбоотой мэдээлэл буюу өмнөх цуврал:

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№1/

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№2/

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№3/

Хавтаст хэрэг: Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуягийн ээжийн компанид зээл гаргаж өгөөд яллагдагчаар татагджээ /цуврал№4/

Хавтаст хэрэг: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 100,000 ам.долларын хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжснөө тайлбарлаж чадаагүй тул яллагдагчаар татагджээ /цуврал№5/

Хавтаст хэрэг: Б.Найдалаа Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллаж байхдаа “Бэрэн групп” ХХК-д 44.3 тэрбум төгрөгийн зээл гаргуулсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№6/

Хавтаст хэрэг: Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ 62,058,455,541 төгрөгийн учруулсан, 70 сая төгрөг хахуульд авсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал №8/

Хавтаст хэрэг: ‘Таван нүдэн’ Б.Батзаяа гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жилийн ял авна /цуврал№9/

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.