Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Хуримын үзэсгэлэн-2023” зохион байгуулагдана
Папарацци

“Хуримын үзэсгэлэн-2023” зохион байгуулагдана

Эрхэм админBy Эрхэм админ04/06/2023Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цав цагаан даашинзтай үзэсгэлэнт бүсгүй, цэмцгэр хослолтой эрхэмсэг залуу. Хараа булаам цэцэгс, инээмсэглэл тодруулан аз жаргал тэдэнд ерөөх ахан дүүс, ойр дотныхон, анд найзууд. Эргэн тойрон ер бусын гоо үзэсгэлэн, үлгэрийн мэт мартагдашгүй нандин мөч, амьдралд тохиох хэзээ ч мартагдашгүй тэр нэгэн өдөр. Энэ бол хурим.

Тэрхүү ганц тохиох гайхам өдрийн үйл явдлыг жинхэнэ утга төгөлдөр, ёс ёмбогор, үзэмж сайхан, сэтгэл дүүрэн болгодог аз жаргалын гэгээ татуулдаг хүмүүс бол хурим зохион байгуулагч. Тэд энэ жил тун завгүй.

Монголчуудын уламжлалт тооллоор туулай жилд айл гэр болж, гал голомтоо бадраахыг ихэд бэлгэшээдэг. Тиймдээ ч энэ жил хуримлах хосууд онцгой олон байх нь.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхлээд өвлийн эхэн сарын шинийн нэгэн хүртэл хот хөдөөгүй хурим найрт бялуурдаг билигт сайн өдрүүд айсуй. Гадаа дулаарч, газар дэлхий ногоорохтой зэрэгцэн хуримын сарууд ид эхлэх нь. Ёстой л нэг хөдөө хотгүй нартай, хуртай найрлах нь дээ. Мартагдашгүй энэ өдрийг үлдээхэд чамгүй цаг хугацаа, нөр их ажил болно. Тэр их ажлын дунд хөгжилтэй, хөлтэй, хөгтэй явдал бас тохиолдоно.

“Сайн төлөвлөлт ажлын тэн хагас” гэсэн үг байдаг. Олоон жилийн өмнө хуримлагч хосууд хуримын өдрийнхөө хамаг ажлыг өөрсдөө зохицуулах гэж чамгүй бэрхшээдэг байв. Юм бүхэн цагийн эрхээр шинэчлэгдэн сайжирдгийн жамаар хосууд хуримын үйл явцын талаар санаа зовох шаардлагагүй болсон. Гол нь зөв сонголт. Хурим зохион байгуулах газраа зөв сонгож чадсан бол гайхамшигт өдрөө сэтгэл амар тэдэнд даатга. Даатгахдаа хамгийн шилдэгт нь даатга. Төгс өдрийг тэд бүтээнэ.

Нэг л өдөр болоод өнгөрөх тэр гайхамшигт өдрийн төлөө нэлээд урт хугацааны бэлтгэл ажил шаардана. Хуримын зууч гэдэг шиг, хуримын өдрийг төгс, мартагдашгүй болгох компаниуд бий.

Хувь хүмүүс өөрсдөө хуримын арга хэмжээгээ зохион байгуулахад мэдээлэл, туршлага дутмаг, мэдэхгүйгээсээ болж үргүй зардал гаргах нь бий.

Магадгүй өөрсдөө зохион байгуулалтыг хийвэл мөнгө хэмнэж чадна гэж эндүүрдэг. Угтаа төлбөр төлнө гэдгийг зардал гарна гэж ойлгодог. Гэтэл үнэндээ тийм биш юм. Анхнаас нь хурим зохион байгуулдаг мэргэжлийн газарт хандах нь цаг хугацаа, төсөв зардлын үнэ өртөг, сэтгэл зүйн ханамж тал бүрийн ашигтай. Иймд хуримын арга хэмжээг туршлагатай, чадварлаг мэргэжлийн баг хамт олонд даатгах нь хурим хийхийн өмнөх маш чухал сонголт гэдгийг одоо хосууд маань мэддэг болжээ.

Цаашлаад хуримын арга хэмжээг цогцоор нь болон хэсэгчилж хариуцдаг. Хуримын зохион байгуулалт гэхээр тайзны хөтөлбөр л гэж ойлгох нь бий. Зарим компани тайзны хөтөлбөр гаргаж, тэр хэсгээ л зохион байгуулах нь ч бий.

Хурим, тэмдэглэлт үйл явдлыг үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээд цэгт нь тултал зохион байгуулалт хийхэд торгон мэдрэмж, чин сэтгэл байх хэрэгтэй.

Бид тийм нэгэн шилдгийг, чин сэтгэлтэй хамт олныг энэ удаа онцолж байна. Хэрэв та хуримаа хийх гэж төлөвлөж байгаа анхаарлаа нааш хандуул. “Эм Си Пи” ХХК-ийг онцлох байна. Хурим найр, баяр ёслолын заалны чимэглэл, арга хэмжээний зохион байгуулалтыг тус компанийн мэргэжлийн хамт олон үйлчлүүлэгч бүрийн хүсэл эрмэлзлийг мэдэрч, сэтгэл ханамжийг дээд цэгт хүргэж үйлчилж байгаа салбартаа хамгийн шилдэг нь юм.

“Хосуудтайгаа сайн ярилцаж, ойлгож мэдэрч байгаад яг л тэдэнд зориулсан сайхан хурим зохион байгуулж өгөхийг чармайн ажилладаг”-аа тэд хэлж байсан.

Хурим, тэмдэглэлт үйл явдал, эвент арга хэмжээний цогц үйлчилгээг үзүүлдэг “Эм Си Пи” компани нь арвин туршлагатай. Компанийн уриа нь захиалагчийнхаа сэтгэл ханамжийг чухалчилж ажиллах.

“Эм Си Пи” ХХК нь “Зайсан Хилл цогцолбор”, Оюуны Ундраа групп хамтран энэ жилийн хамгийн өргөн хуримын үзэсгэлэнг энэ дөрөвдүгээр сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулах аж.

Зөвхөн өнгөний трэнд гэхэд ямар байх бол. Хуримын өнгийг бид цагаанаар төсөөлдөг. Гэвч энэ өнгө нь дангаараа хүйтэн, уйтгартай харагддаг учраас нэмэлт өнгө зайлшгүй шаарддаг. Тэр өнгө нь ямар байхыг, энэ жилийн трэнд, билгэдэл талаасаа ямар байхыг, хосуудын хүслийг харгалзан шийдлээ гаргана.

Энэ жил хуримаа хийхээр төлөвлөж байгаа хосууддаа сонголт хийхэд нь дөхөм байлгах үүднээс хурим хийхэд шаардлагатай бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор нэгтгэсэн уг үзэсгэлэнг зорих хосууд олон байх нь. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.