Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Дэлхийн 10 хэл дээр зурагт номоо хэвлүүлсэн зураач Р.Батцэнгэл шинэ бүтээлийнхээ нээлтийг хийнэ
Мэдээ

Дэлхийн 10 хэл дээр зурагт номоо хэвлүүлсэн зураач Р.Батцэнгэл шинэ бүтээлийнхээ нээлтийг хийнэ

Эрхэм админBy Эрхэм админ04/07/2023Updated:04/07/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ураач Р.Батцэнгэлийн “МОРИН ХУУРЫН ДУУЛЬ” номын нээлт Монголын Үндэсний музейд өнөөдөр /2023.04.07/болно.
Түүний энэхүү шинэ бүтээл нь адал явдал дүүрэн, онц сонирхолтой анимейшн кино мэт зурган өгүүлэмжтэйн дээр танин мэдэхүйн тайлбартай гэдгээрээ бусад бүтээлүүдээс онцлогтой болжээ. Зохиолын үндсэн өгүүлэмж нь морин хуурыг бүтээсэн тухай домгоос сэдэвлэсэн бөгөөд олон сонирхолтой домгуудыг багтсан байна.

Зохиол бүхэлдээ эртний Монголчуудын оюун санааны ертөнц, хүрэл зэвсгийн үеэс өнөөг хүрсэн уламжлал, өв соёлын хэлхээ, залгамж чанарыг нээн харуулж, аман зохиолын уламжлалыг шингээсэн танил хэрнээ шинэлэг бүтээл болжээ.

“Морин хуурын дууль” ном нь Монголчууд бидний ахуй эрс өөрчлөгдөн хүүхэд багачууд маань үндэснийхээ соёл, уламжлалаас улам холдож буй өнөөгийн нөхцөлд түүх, археологи, угсаатны зүйн судалгаанд үндэслэн бүтээсэн энэхүү ном ирээдүй хойчид ихийг ойлгуулах, оюуны хөрөнгө оруулалт юм. Номын танин мэдэхүйн тайлбарууд нь биет, биет бус соёлын өвүүд болон эртний Монголчуудын ертөнцийг таньж мэдсэн төсөөлөл, шүтлэг, зан заншлын талаарх суурь ойлголтыг хүүхдүүдэд төдийгүй томчуудад өгөх болно.

Ташрамд дуулгахад, зураач Р.Батцэнгэл 2014 онд “Монголын нууц товчоо түгээмэл эх” цуврал зурагт ном гаргаж байсан. Дэлхийн 10 гаруй орны хэл дээр хэвлэгдэн борлуулагдаж байгаа тус бүтээл нь “Мөнгөн мод-2021” наадмаас шилдэг ном хэвлэлийн төрөлд шалгарсан билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.