Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»АТҮТ-ийн Өмнөговийн Цогтцэций дэх салбарын дарга, инженерүүдэд ял шийтгэлээ
Папарацци

АТҮТ-ийн Өмнөговийн Цогтцэций дэх салбарын дарга, инженерүүдэд ял шийтгэлээ

Эрхэм админBy Эрхэм админ04/07/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд мөрдөн шалгасан, АТҮТ-ийн албан тушаалтнуудтай холбоотой нэг үйлдэлд холбогдогчдод шүүх ял оноолоо. Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь АТҮТ-ийн салбарын дарга С.Давааням, авто тээврийн хяналтын мэргэжилтэн Б.Оргилболд, тус аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер Э.Шарав-Арилдий, нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжийн албан тушаалтан болох С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян нарт холбогдох хэргийг Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх өчигдөр хэлэлцсэн юм.
Нүүрс тээврийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан С.Эрдэнэтовч хүнд даацын ачаа тээврийн автомашинуудаа техникийн үзлэг, оношилгоонд ороогүй байхад орсон мэтээр бүртгэл хийлгүүлэхийн тулд С.Даваанямд 2021 оны тавдугаар сард Цагаанхад суурьшлын бүсэд байрлах “Дорнын өртөө” ХХК-ийн кэмпэд 120 гаруй мянган юань, мөн оны наадмын өмнөх өдөр нэг сая төгрөг, 2021 оны зургадугаар сард нийслэлийн Баянгол дүүргийн III хорооны нутаг дахь “Нарны хороолол”-ын гадна 37.5 сая төгрөг бэлнээр хахуульд өгсөн нь мөрдөн байцаалтаар тогтсон байдаг.
Түүнчлэн С.Давааням нь албан тушаалаа ашиглан “Итайкар” ХХК-ийн 44, “Их хүрэн хар” ХХК-ийн гурав, “Монпорт” ХХК-ийн 30, “Тавантолгой шин” ХХК-ийн 122 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр “Тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж, давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон билээ. НПГ-аас С.Даваанямд Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.4-4-т заасан албан тушаалаа урвуулсан, хахууль авсан, Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарыг эрх мэдлээ урвуулсан, С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян нарт мөн хуулийн 22.5-1-т заасан албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх уг хэргийг хэлэлцээд С.Даваанямыг албан тушаалаа урвуулсан, хахууль авсан гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэн нийтийн албанд ажиллах эрхийг нь долоон жил хасаж, гурван жил хорих ял шийтгэжээ.

 

Шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарын нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жил хасаж, тус бүрийг нь 18 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Албан тушаалтанд хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдсон Ж.Сайнбуян, С.Эрдэнэтовч нарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлан тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгох ял ногдуулав.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.