Аримун продакшны жүжигчин А.Ганчимэг урлагийн бүсгүйчүүд дундаасаа ганцаараа шахуу пластик гоо сайханд ороогүй нэгэн гэхэд болно.

Өөрийнхөө байгалиас заяасан хөөрхөн төрхөөрөө олноос онцгойрдог тэрбээр өөрийн цахим хуудаснаа залуу бүсгүйчүүдэд зориулж дараах уриалгыг гаргажээ.
Тэрбээр “Будаггүй,хиймэл сормуусгүй, филдэргүй төрхөндөө хайртай байгаарай” гэжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд өдгөө 35 настай, ганц бие ээж юм. Охиноо бодоод дахин амьдрал зохиохгүй гэдэг түүнийг эргүүлж, болзох санал тавьдаг эрчүүд цөөнгүй байдаг гэнэ лээ.

