Сошиалд Төрийн ордны гаднах хашааг бетоноор цутгаж буй гэх мэдээлэл цацагдаад багагүй хугацааг үдэж байна.

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр “Өнгөрсөн арванхоёрдугаар сард Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалын үеэр зарим жагсагчид Төрийн ордон руу хүчээр нэвтэрч хашаа, хаалгыг нь эвдсэн. Тэгвэл тус эвдрэлийг ийнхүү засч байгаа” гэнэ.
Өөрөөр хэлбэл, хуучин төмөр хашааг “хашаа засах” нэрийдлээр бетоноор цутгаж, Төрийн ордныг иргэдээсээ хамгаалж буй бололтой.

