Кино урлагийн үзэсгэлэнтэй авьяаслаг бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Р.Анхням. Дөчин насны босго алхсан тэрбээр одоо ч хөөрхөн, сайхан эмэгтэй гэгддэг хэвээрээ.
Байгалиас өгөгдсөн төрхөөсөө илүүтэй авьяасаараа олноос онцгойрдог тэрбээр өдгөө Австриалын Сидней хотод явна.
Тэрбээр “Дасгалжуулагч” кинотойгоо тус улсад очжээ. Тэгвэл өчигдөр тус улсад ажиллаж амьдардаг Оогий брэндийн үүсгэн байгуулагч Отгонцэцэг жүжигчин Р.Анхнямд баяр хүргэхээр очиж, киног нь шимтэн үзжээ.
Энэ талаараа Оогий цахим хуудаснаа “Миний хамгийн их хүндэлдэг эмэгтэй жүжигчин Р.Анхням эгчийн “Дасгалжуулагч” киног Австралийн Dendy кино театрт шимтэн үзлээ .
Маш энгийн, хөнгөхөн, эерэг кино үзэх сайхан байлаа.
Энэхүү киногоороо спортыг сурталчилан, булли хийх буюу дээрэлхэх асуудлыг хөндөн, өсвөр насныханы гэгээлэг харилцааг тодоор харуулж, аливаа асуудлыг даван туулах – түүнийг давах боломжтойг харуулахдаа хүний сэтгэлийн утсыг хөндөн, нэг ч хараалын үг хэрэглээгүй нь хайр татлаа! Үнэхээр хайр татав!
Маш сайхан кино болжээ .
Ийм олон кино хийгдээсэй! Спортыг сурталчилсан, хараалын үг хэрэглэдэггүй зөв мэдээлэл нийгэмд өгсөн иймэрхүү сайхан киног боломжтой үедээ би хувьдаа санхүүжүүлэхэд дуртай байх болно” гэжээ.

