Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хавтаст хэрэг: Сайд асан Н.Батбаяр 5-12 жилийн ялтай гурван хэрэгт яллагдагчаар татагдаад байна
Гэмт хэрэг

Хавтаст хэрэг: Сайд асан Н.Батбаяр 5-12 жилийн ялтай гурван хэрэгт яллагдагчаар татагдаад байна

coolBy cool04/11/2023Updated:05/01/2023Сэтгэгдэл байхгүй14 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн банкны гэх хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Хэдийгээр хэргийг нээлттэйгээр шийдэх байсан ч шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан тул хэн нь ямар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар олон нийт мэдэх боломжгүй болсон юм.

Тиймээс www.Tac.mn сайтын сурвалжилах баг уг хэргийн талаарх цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байна. Бид эхний цувралд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг гурав хуваан хүргэсэн бол энэ удаад яллагдагчаар татагдсан этгээдүүдийг ямар хэрэгт буруутгаад байгааг хүргэж байна. Бид энэ удаад Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр ямар хэргээр яллагдагч  болсныг  хүргэж байна.

Яллагдагч Нямжавын Батбаяр нь Нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нартай бүлэглэн:

“Энержи ресурс” ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 745 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийг мөн өдрөө хүлээн авч маргааш нь буюу 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлаар хуралдаанаас гарах шийдвэрийн төсөл, үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүдэд урьдчилж танилцуулаагүй, эдийн засгийн тооцоо, судалгаагүй, холбогдох яам, Засгийн газрын гишүүдээс санал авалгүйгээр “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” танилцуулга хийж, хэлэлцүүлсэн.

Тус хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын зарим гишүүд “мөнгө гаргасан нь шатна, тэр замаар яваад экспорт бидний хүссэн хэмжээд очихгүй, ашиг олохгүй, эрсдэлийг бүх компаниудад жигд үүрэлцүүлэх” гэсэн байр суурийг илэрхийлж, эрсдэлийг тодорхойлж байхад ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг нь “Өнөөдөр шийддэгээрээ шийднэ. Явцын дунд ярь” гэж хэлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар шийдвэрлэж,

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай тогтоолоор “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи ресурс” ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх” тогтоолын төслийг хэлэлцүүлж шийдвэрлэсэн нь албан үүрэг болох:

–           Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасан “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомжид нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэснийг,

–           Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 7-д заасан “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино” гэснийг,

–           Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэснийг,

–           Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг,

–           Мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 5.1.4-т заасан “төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна” гэснийг,

–           Мөн журмын 6.1-т заасан “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-оос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэснийг тус тус зөрчиж,

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг гаргаж шийдвэрлэн “Энержи ресурс” ХХК болон түүний хамаарал бүхий “Говийн зам” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Улмаар Н.Алтанхуяг, Н.Батбаяр нараас өгсөн хууль бус үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар нь Таван толгой-Гашуун сухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан авто зам, “Энержи Ресурс” ХХК-ийн Гашуун сухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахтай холбогдуулан эдгээр байгууламжуудын худалдан авах үнийг тогтоох зорилготой ажлын хэсэг байгуулсан.

Үнэлгээний ажлын хэсгийн дүгнэлтээр автозамын өртгийг 122,336 152,483 төгрөгөөр үнэлсэн байхад банкнаас зээл авсантай холбоотой 20,607,370 ам долларыг нэмж /нэг ам долларыг 1723,22 төгрөгөөр тооцсон/ тооцох үүргийг өгч, нийт 157.847,184,614 төгрөгөөр, Гашуун сухайт боомтын өргөтгөлийн ажлыг 12,748,295,088 төгрөгөөр тогтоолгосон.

Улмаар Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нь 2013 оны 12 дугаар сард Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн автозам, Гашуунсухайт боомтын дэд бүтцийг шилжүүлэх гэрээ байгуулагдсаны дараа дээрх 2 гэрээний төлбөр 170,595,479,703 төгрөгийг төлөх зорилгоор худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар оруулж Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа учраас эх үүсвэр нэмэгдсэн нөхцөлд Зээлийн хорооны хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн тухайн асуудлыг Зээлийн хороо 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин хэлэлцэж Төлөөлөн удирдах зөвлөлд 1. Вексель бичих, 2. Улсын төсөвт санхүүжилтийг суулгах талаар Засгийн газарт хандан, тогтоол гаргуулах, 3. Холбогдох гэрээнүүдийг байгуулах зөвшөөрөл авахаар хандсаны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар “төлбөрийг санхүүжүүлэх тухай Зээлийн хорооны шийдвэрт заасан нөхцөлийг дэмжиж, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусган төлүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гаргуулах ажлыг зохион байгуулах, зээлийн нөхцөлийг Зээлийн хороогоор дахин хэлэлцэж санхүүжүүлэхийг Н.Мөнхбатад зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр улсын төсөвт санхүүжилтийг суулгах тогтоол гаргуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох, зээлийн гэрээ байгуулан вексель бичиж 170,595,479,703 төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар зээлийн хорооны шийдвэр биелэгдээгүй, уг санхүүжилтийн эргэн төлөлтийг улсын төсөвт тусгах ажлыг зохион байгуулалгүйгээр буюу улсын төсөвт санхүүжилтийг суулгах тухай Засгийн газрын тогтоол гараагүй, барьцаа хөрөнгө нь хангалттай болоогүй байхад зээлийн хорооны болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлуудаар хэлэлцэгдсэн эрсдэлийг өөрийн байгууллагадаа шууд үүрүүлэн Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар нараас өгсөн хууль бус үүргийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан зээл олгосон нь албан үүрэг болох:

–           Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Хөгжлийн банк нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална”, 6.1.2- т заасан “хараат бус байх”, 6.1.3-т заасан “ашигтай ажиллах”, 6.1.5-т заасан “хариуцлагатай байх”,

–           Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална”,

–           Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-т заасан “зээл нь барьцаа, баталгаа болон үүргийн гүйцэтгэлийн бусад арга хэрэгслээр хангагдсан байх”,

–           Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан “Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн, Засгийн газрын баталгаа гаргаснаас бусад хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл батална” гэснийг,

–           Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан “Эд хөрөнгө барьцаалах журам”-ын “…эрхийн болон биет байдлын доголдолтой хөрөнгө барьцаалж зээл олгохыг хориглоно…”, мөн журмын “…барьцаа нь зах зээлд түргэн борлогдох чадвартай, шинэ өмчлөгчид шилжих боломжтой, барьцаалах эрх зүйн нөхцөл бүрдсэн байх…” гэснийг,

–           Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн бодлого журмын 9 дүгээр зүйлд “Банк нь эдийн засгийн салбараас хамаарсан төвлөрлөөс сэргийлэхийн тулд нэг салбарт олгох зээлийн хэмжээ нь нийт зээлийн багцын 30 хувиас хэтрэхгүй байна” гэснийг,

–           Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчиж,

2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын зөвшөөрлөөр 170,595,479,703 төгрөгийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн 3600000771 тоот данс руу шилжүүлэн “Энержи ресурс”, “Говийн зам” ХХК-уудаас бодит өртгөөс илүү үнээр замыг нь худалдан авч Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулж буюу “Говийн зам”, “Энержиресурс” ХХК-нд зөрүү 36,423,614 978.34 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон, энэ гэмт хэргийг үйлдэхдээ улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байхдаа үйлдсэн,

Хөгжлийн банктай холбогдсон түүний холбогдсон дараагийн гэмт хэрэг бол  үргэлжилсэн үйлдлээр Нямжавын Батбаяр нь нийтийн албан тушаалтан буюу Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж:

2011 оны Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж,

7-д “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажпын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино” гэж,

Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын Тав /Хуралдаанд хэлэлцүүлэх асуудалд санал авав/-ийн 5.1.4-т “төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа бүтээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна” гэж,

Мөн журмын Зургаа /Хуралдаанд хэлэлцэх асуудлыг Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх/-ийн 6.1-д “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-оос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг батлан гаргаж, “Бэрэн групп” ХХК-ийн хэрэгжүүлэх төсөлд зээл олгох давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн,

Улмаар “Бэрэн групп” ХХК-аас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн хороо нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэхдээ:

–           Эрсдэлийн удирдлагын газрын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/14/417 дугаартай Зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлтэд “…Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна…” гэж,

–           Зээлийн газрын Байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “…Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын Л31С банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэрэн групп” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгох эсэхийг шийдвэрлүүлэхээр тус банкны Төлөөлөх Удирдах Зөвлөлийн хурлыг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулж, “Бэрэн групп” ХХК-ийн Эрдэнэт хотод хэрэгжүүлэх “Барилгын арматурын үйлдвэр”- ийн төсөлд зээл олгох тухай 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр гаргуулан, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нь гарын үсэг зурж баталгаажуулан,

 Монгол Улсын Хөгжлийн банк болон “Бэрэн групп” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3-АҮ-ХО 2014-11 дугаартай 22,700 000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай буюу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй “Зээлийн гэрээ”-г Монгол Улсын Хөгжлийн банкийг төлөөлөн зээлийн гэрээг байгуулж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21- ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22699,550.20 ам.доллар буюу 44,311 962,051.84 төгрөгийг “Бэрэн групп” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкан дахь данс руу шилжүүлэн олгож, “Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банканд 44,311,962,051.84 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Дээрх хоёр хэргээс гадна үргэлжилсэн үйлдлээр Нямжавын Батбаяр нь Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эдийн засгийн хөгжлийн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулсан “он дамжин баригдах” замын жагсаалтад 37,231 000,000 /гучин долоон тэрбум хоёр зуун гучин нэгэн сая/ төгрөгийн гэрээний үнийн дүнтэй барьж гүйцэтгэхээр тусгагдсан байсан Архангай аймгийн Тариат, Цахир сумдын нутагт баригдах “Халзанбүргэдэй-Солонготын даваа” чиглэлийн 100 км авто замын барилгын ажпыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн тогтоолын төслийн дагуу шийдвэрлэсэн байхад,

Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасан “Хуралдаанаар хэлэлцэн баталсан шийдвэрт хуралдаанаас хойш зарчмын өөрчлөлт хийхийг хориглоно. Зарчмын өөрчлөлт хийх шаардлага гарвал дахин хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэснийг зөрчин Засгийн газрын хуралдааны шийдвэр болох 124 дүгээр тогтоол албажин гарах явцад “Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын барилгын ажлыг “шинээр баригдах” авто замын жагсаалтад оруулан, шинээр баригдах бусад 9 зам барилгын ажлын хамт төсөвт өртгийг бичилгүйгээр бодит байдлаас илт зөрүүтэй, зарчмын шинжтэй өөрчлөлт оруулсны улмаас уг чиглэлийн авто замын гэрээний үнийн дүнг 46,354,405,757.00 (дөчин зургаан тэрбум гурван зуун тавин дөрвөн сая дөрвөн зуун таван мянга долоон зуун тавин долоо) төгрөг болгон нэмэгдүүлж гэрээ байгуулах боломжийг бүрдүүлж “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улмаар тус компани нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан үнийн дүнг улсын төсвөөс гаргуулан авч улсын төсөвт 9,123,405,757.00 (есөн тэрбум нэг зуун хорин гурван сая дөрвөн зуун таван мянга долоон зуун тавин долоон) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

“3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан.

Хэрвээ Н.Батбаярыг гэм буруутай гэж үзвэл нийтийн албанд ажиллах эрхээ бүх насаараа хасуулж, 5-12 жилийн ял сонсох юм.

Бид Хөгжлийн банкны гэх энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

 

Бэлтгэсэн:

А.Баярмаа

Холбоотой мэдээлэл буюу өмнөх цуврал:

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№1/

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№2/

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№3/

Хавтаст хэрэг: Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуягийн ээжийн компанид зээл гаргаж өгөөд яллагдагчаар татагджээ /цуврал№4/

Хавтаст хэрэг: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 100,000 ам.долларын хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжснөө тайлбарлаж чадаагүй тул яллагдагчаар татагджээ /цуврал№5/

Хавтаст хэрэг: Б.Найдалаа Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллаж байхдаа “Бэрэн групп” ХХК-д 44.3 тэрбум төгрөгийн зээл гаргуулсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№6/

Хавтаст хэрэг: Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ 62,058,455,541 төгрөгийн учруулсан, 70 сая төгрөг хахуульд авсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал №8/

Хавтаст хэрэг: ‘Таван нүдэн’ Б.Батзаяа гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жилийн ял авна /цуврал№9/

Хавтаст хэрэг: Алуурчин Б.Махбал Хөгжлийн банкaнд 138,534,947,577 төгрөгийн хохирол учруулсан буюу  ТАВАН хэрэгт яллагдагчаар татагджээ /цуврал№10/

 Хавтаст хэрэг: Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хөгжлийн банканд 44,3  тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№11/

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.